Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-347

1 дугаар зүйл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

7 дугаар зүйлийн 7.5-7.7 дахь хэсэг:

7.5.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь цаасан болон цахим хэлбэртэй байж болох бөгөөд шүүхийн цахим платформын шаардлагад нийцсэн байна. Цаасан баримт бичгийг шүүхийн захиргааны эрх бүхий ажилтан хөрвүүлж, тоон гарын үсгээр баталгаажуулна.

7.6.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн мэдэгдэх хуудас, тэмдэглэл, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэр зэрэг баримт бичгийг цахимаар хөтлөх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, хуульд заасан бусад этгээдэд танилцуулах, гардуулах, эрх, үүрэг тайлбарлах, нэхэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлт, нотлох баримтыг танилцуулах ажиллагааг шүүхийн цахим платформыг ашиглан цахимаар явуулж болно.

7.7.

Хэргийн оролцогчтой цахимаар харилцахад төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, мэдэгдэл хүргэх систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системд иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар, өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шууданг ашиглана.

2/

38 дугаар зүйлийн 38.11-38.13 дахь хэсэг:

38.11.

Тоон гарын үсэг бүхий цахим баримтыг тоон гарын үсгийг эзэмшигч үйлдээгүй талаар үндэслэл бүхий тодорхой шалтгаан дурдсанаас бусад тохиолдолд уг цахим баримтын жинхэнэ эсэх талаар маргахгүй.

38.12.

Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр цахим баримт хуурамч эсэхийг тогтоохоор шинжээч томилох, хуурамч эсэх эргэлзээг арилгахаар бусад нотлох баримтыг шаардан гаргуулж болно.

38.13.

Шүүх хуурамч цахим баримтыг нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх, эсхүл баримтыг төрийн эрх бүхий байгууллагад зайлшгүй шилжүүлэх шаардлагатайгаас бусад тохиолдолд хавтаст хэрэгт үлдээнэ. Шүүх энэ хуулийн 38.12-т заасан шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэж тогтоогдсон нотлох баримтын талаар прокурорын байгууллагад мэдээлнэ.

3/

75³ дугаар зүйлийн 75³.4, 75³.5 дахь хэсэг:

75³.4.Энэ хуулийн 7.5, 7.6-д заасан, шүүхэд ирүүлсэн болон шүүхийн бэлтгэсэн цахим баримтыг шүүх хэвлэмэл байдлаар хадгална. Цахим баримтаас цаасан хавтаст хэргийг үүсгэхдээ баримт бичгийг шүүхэд ирүүлсэн, хэвлэсэн огноо, хэвлэсэн ажилтны талаарх мэдээллийг тухайн ажилтны тоон гарын үсгээр баталгаажуулан хавсаргана. Цахим баримт нь шүүхийн цахим мэдээллийн санд бичлэг хэлбэрээр байршсан, мэдээллийн аюулгүй байдал хамгаалагдсан бол тухайн байдлаар нь хэрэгт хавсаргаж болно. 75³.5.Шүүх хавтаст хэргийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цахим хэлбэрээр эрхлэн хөтөлж болно. Цаасан хэлбэрээр шүүхэд ирүүлсэн баримтыг хэрэг хянан шийдвэрлэх цахим ажиллагаанд тавигдах техникийн шаардлагад нийцүүлэн хөрвүүлнэ. Цаасан баримтыг хөрвүүлсэн огноо, ажилтны талаарх мэдээллийг хавсаргаж, хөрвүүлсэн ажилтан тоон гарын үсгээ зурсан байна.

4/

75⁶ дугаар зүйлийн 75⁶.4 дэх хэсэг:

75⁶.4.Хэргийн оролцогч цахим баримтыг шүүхийн мэдээллийн системийн техникийн шаардлагыг хангуулан дараах аргаар шүүхэд гаргаж болно: 75⁶.4.1.шүүхийн мэдээллийн системд өөрийн эрхээр нэвтрэн байршуулах; 75⁶.4.2.хэргийн оролцогч шүүхтэй харилцахаар сонгосон цахим шуудангийн хаяг.

2 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75⁴.2 дахь хэсгийн үндэсний цахим шуудангийн хаягаар гэсний дараа , өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шуудангийн хаягаар гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8 дугаар зүйл.Шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг нээлттэй явуулах
8.1.

Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулна.

8.2.

Хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн дараах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулахаар, эсхүл хэрэгт авагдсан нотлох баримтыг олон нийтэд мэдээлэхгүй талаар шийдвэр гаргаж болно.

8.2.1.

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй гэрч, хохирогч оролцож байгаа бол шүүх өөрийн санаачилгаар;

8.2.2.

нээлттэй ил тод байх нь хүний үндсэн эрхэд ноцтой хохирол учруулж болзошгүй талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн;

8.2.3.

цаашид үргэлжлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой хохирол учруулах үндэслэлтэй гэж үзвэл.

8.3.

Энэ хуулийн 8.2-т заасан шийдвэр нь шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хэлбэртэй байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч гомдол, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сонирхогч бусад этгээд хүсэлт гаргах эрхтэй.

8.4.

Энэ хуулийн 8.2-т заасны дагуу шийдвэрлэсэн хэргийн үйл баримт, нотлох баримтын талаар олж мэдсэн хэргийн оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, бусад этгээд уг үйл баримт, нотлох баримтын талаар олон нийтэд түгээх, хэвлэн нийтлэх, аливаа байдлаар нийтэд дэлгэхийг хориглоно.

8.5.

Иргэний эрх зүйн чадамжгүй, согтуурсан, мансуурсан, 18 насанд хүрээгүй хэргийн оролцогч биш этгээдээс бусад хүн нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах зорилгоор шүүх хуралдааны танхимд чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй. Шүүх хуралдаан хөндлөнгөөс ажиглагч этгээд нь шүүх хуралдаанд оролцох дэг, журмыг баримтална.

4 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75⁴ дүгээр зүйлийн гарчгийн Мэдэгдэх хуудсыг хүргүүлэх гэснийг Мэдэгдэх хуудас, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.