Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-348

1 дугаар зүйл.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:1/

8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг

8.5.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь цаасан болон цахим хэлбэртэй байж болно.

2/

101 дүгээр зүйл

101 дүгээр зүйл.Шүүх захиргааны хэргийг цахимаар хянан шийдвэрлэх
101.1.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн цахим платформыг ашиглан явуулж болох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь шүүхийн цахим платформын шаардлагад нийцсэн байна.

10¹.2.

Цаасан баримтыг шүүхийн захиргааны эрх бүхий ажилтан хөрвүүлж, тоон гарын үсгээр баталгаажуулна.

10¹.3.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь шүүхийн /мэдээллийн системийн/ техникийн шаардлагад нийцсэн байна.

10¹.4.

Өмгөөлөгч нэхэмжлэл, тайлбар, гомдол, хүсэлт зэрэг баримт бичгийг цахим баримт бичгээр шүүхэд хүргүүлнэ. Техникийн шалтгаанаар ийнхүү хүргүүлэх боломжгүй тохиолдолд цаасан баримт бичгээр ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд техникийн боломжгүй байсан шалтгаанаа нотолж цахимаар нөхөн ирүүлнэ.

101.5.

Хэргийн оролцогчтой цахимаар харилцахад төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, мэдэгдэл хүргэх систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системд иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн үүсгэсэн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар, өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шууданг ашиглана.

3/

32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэг:

32.9.

Шүүх цахим баримт бичгийг эргэлзээтэй гэж үзвэл энэ хуульд заасны дагуу шаардлагатай ажиллагаа хийнэ.

2 дугаар зүйл.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн бичгээр гэсний дараа эсхүл цахим хэлбэрээр гэж, 52.4 дэх хэсгийн “нэхэмжлэлийг” гэсний өмнө “Цаасан хэлбэрээр гаргасан” гэж, 8 дугаар зүйлийн гарчгийн “бичиг” гэсний дараа “, хэлбэр” гэж, 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтын “нотлох баримт” гэсний дараа “, гаргуулах” гэж, 114 дүгээр зүйлийн 114.6 дахь хэсгийн “114.1” гэсний өмнө “113.2” гэж, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийн “65.1” гэсний дараа “109.2” гэж, мөн хэсгийн “111.3” гэсний дараа “114.6” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

9 дүгээр зүйл:

9 дүгээр зүйл.Шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг нээлттэй явуулах
9.1.

Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулна.

9.2.

Хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн дараах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулахаар, эсхүл хэрэгт авагдсан нотлох баримтыг олон нийтэд мэдээлэхгүй талаар шийдвэр гаргаж болно:

9.2.1.

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй гэрч, хохирогч оролцож байгаа бол шүүх өөрийн санаачилгаар;

9.2.2.

нээлттэй ил тод байх нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн;

9.2.3.

цаашид үргэлжлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой хохирол учруулах үндэслэлтэй гэж үзвэл.

9.3.

Энэ хуулийн 9.2-т заасан шийдвэр нь шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хэлбэртэй байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч гомдол, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сонирхогч бусад этгээд хүсэлт гаргах эрхтэй.

9.4.

Энэ хуулийн 9.2-т заасны дагуу шийдвэрлэсэн хэргийн үйл баримт, нотлох баримтын талаар олж мэдсэн хэргийн оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, бусад этгээд уг үйл баримт, нотлох баримтын талаар олон нийтэд түгээх, хэвлэн нийтлэх, аливаа байдлаар нийтэд дэлгэхийг хориглоно.

9.5.

Иргэний эрх зүйн чадамжгүй, согтуурсан, мансуурсан, 18 насанд хүрээгүй хэргийн оролцогч биш этгээдээс бусад хүн нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах зорилгоор шүүх хуралдааны танхимд чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй. Шүүх хуралдаан хөндлөнгөөс ажиглагч этгээд нь шүүх хуралдаанд оролцох дэг, журмыг баримтална.

2/

96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг

96.1.

Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй.

4 дугаар зүйл.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд гэснийг хүргүүлэх, эсхүл гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийн “энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд” гэснийг, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийн “нэхэмжлэл бүртгэх дэвтэрт” гэснийг, 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсгийн “энэ тухай бичгээр” гэдгийн “бичгээр” гэснийг, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийн “Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл” гэснийг, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийн 32.6 гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.