Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-350

1 дугаар зүйл.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:1/

1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь цаасан болон цахим хэлбэртэй байж болно.

2/

2.1 дүгээр зүйлийн 3-6 дахь хэсэг:

3.

Хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн цахим платформыг ашиглан явуулж болох бөгөөд хэргийн баримт бичиг, материал нь шүүхийн цахим платформын шаардлагад нийцсэн байна.

4.

Хэргийн оролцогчтой цахимаар харилцахад төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, мэдэгдэл хүргэх систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системд иргэний үүсгэсэн, бүртгүүлсэн цахим шуудан, өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шуудан болон тухайн этгээдийг таньж, баталгаажуулах боломжтой бусад цахим системийг ашиглана.

5.

Өмгөөлөгч тайлбар, гомдол, хүсэлт зэрэг баримт бичгийг цахим баримт бичгээр хүргүүлнэ. Техникийн шалтгаанаар ийнхүү хүргүүлэх боломжгүй тохиолдолд цаасан баримт бичгээр ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд техникийн боломжгүй байсан шалтгаанаа нотолж цахим баримт бичгээр нөхөн ирүүлж болно.

6.

Эрх бүхий албан тушаалтан, прокуророос шүүхэд хүргүүлэх зөрчлийн хэрэг, баримт бичгийг шүүхийн цахим платформын техникийн шаардлагад нийцүүлж цахим баримт бичгийн хэлбэрт хөрвүүлж, албан тушаалтны цахим гарын үсгээр баталгаажуулан хүргүүлж болно. Шүүхийн шатанд цахим баримт бичгээр хүргүүлэх боломжгүй цаасан баримт бичгийг шүүхийн захиргааны ажилтан цахим баримт бичигт хөрвүүлнэ.

2 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалтын 15.34 дүгээр гэсний дараа зүйл, 15.36 дугаар зүйл гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.7 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нууцлал
1.

Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн хүний эмзэг мэдээлэл, төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх, түүнийг хамгаалах арга хэмжээ авна.

2.

Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан нь хүний эмзэг мэдээлэл, төрийн болон албаны нууцтай холбоотой ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд нууцыг задруулахгүй байх үүргийг сануулж, бичгээр баталгаа гаргуулж авна.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.