Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-07-10, Улаанбаатар24-ne-353

1 дугаар зүйл.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана: -Ерөнхий чиг үүргийн:

1/

Эдийн засаг, хөгжлийн яам

2/

Гадаад харилцааны яам

3/

Сангийн яам

4/

Хууль зүй, дотоод хэргийн яам; -Чиглэлийн:

5/

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

6/

Батлан хамгаалах яам

7/

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

8/

Боловсролын яам

9/

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

10/

Зам, тээврийн яам

11/

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

12/

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

13/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

14/

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

15/

Эрчим хүчний яам

16/

Эрүүл мэндийн яам.

2/

20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудал хамаарна: -төрийн өмчийн бодлого; -тагнуул, сөрөг тагнуул, терроризмоос урьдчилан сэргийлэх асуудал; -төрийн тусгай хамгаалалтын асуудал; -жендэрийн хөгжлийн асуудал; -зөвшөөрлийн нэгдсэн бодлого; -газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал.

3/

20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:

1/

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд: -хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт; -макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт; -шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, төлөвлөлт; -эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого; -эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлого; -хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт; -аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт; -төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал; -хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого; -хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт; -оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

2/

Монгол Улсын Шадар сайд: -бүсчилсэн хөгжлийн бодлого; -чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт; -стандартчилал, хэмжил зүйн асуудал; -тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал; -лабораторийн үйл ажиллагааны нэгдсэн бодлого, төлөвлөлт; -гамшгаас хамгаалах асуудал; -хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

3/

Монгол Улсын Шадар сайд: -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа; -гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; -шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал; -хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

4/

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: -төрийн бүтээмж, нээлттэй засаглалын түншлэл, төрийн албаны хүний нөөцийн асуудал; -Засгийн газрын дотоод мэдээлэл; -Засгийн газраас Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтай харилцах асуудал; -орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого; -орон нутгийн удирдлага, зохион байгуулалт; -Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал; -иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа; -төрийн захиргааны төв байгууллагын шуурхай удирдлага, салбар хоорондын бодлого, зохицуулалтын уялдааг хангах асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

5/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга: -хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудал; -хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

6/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга: -хотын хэт төвлөрлийг сааруулах асуудал; -нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлогын зохицуулалт; -авто замын түгжрэлийг бууруулах асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

7/

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга: -хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх; -хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт; -хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэл; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

8/

Гадаад харилцааны сайд: -гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа; -гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа; -гадаад худалдааны хэрэгжилт; -гадаадад байгаа Монгол Улсын иргэн, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал; -гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт; -гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа; -дипломат, албан зэргийн виз, консулын асуудал; -гадаад сурталчилгаа; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

9/

Сангийн сайд: -төсвийн бодлого, төсөв, санхүү, эдийн засгийн судалгаа, төсөөлөл; -санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; -нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт, нэгдсэн төсвийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах асуудал; -төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа; -улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; -зээл, тусламжийн асуудал; -нягтлан бодох бүртгэлийн бодлого; -гаалийн бодлого; -татварын бодлого; -даатгалын бодлого; -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого; -төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөв, санхүүгийн удирдлага болон хяналт; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

10/

Хууль зүй, дотоод хэргийн сайд: -эрх зүйн шинэтгэлийн бодлого; -хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа; -эрх зүйн туслалцаа; -улсын хил хамгааллын асуудал; -цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал; -шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа; -Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал; -төрөөс сүм хийдтэй харилцах асуудал; -иргэний харьяалал, цагаачлалын асуудал; -энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал; -төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт; -иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл; -хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл; -архивын талаар төрөөс баримтлах бодлого; -иргэний боловсролын албан болон албан бус хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлэх; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

11/

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд: -хүнд үйлдвэрлэлийн асуудал; -үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал; -геологи, эрдэс баялгийн бодлого; -геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт; -газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого; -цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал; -олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал; -ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого; -эрдэс баялаг болон хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

12/

Батлан хамгаалахын сайд: -улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого; -зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого; -энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

13/

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд: -ногоон хөгжлийн бодлого; -байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого; -усны нэгдсэн бодлого; -цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал; -усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал; -ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан; -байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал; -биоаюулгүй байдлын бодлогын асуудал; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

14/

Боловсролын сайд: -боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал; -ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх асуудал; -зэргийн болон мэргэжлийн боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

15/

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд: -хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; -хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого; -гэр бүл, хүүхэд, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал; -нийгмийн халамжийн бодлого; -нийгмийн даатгалын бодлого; -хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал; -хөдөлмөрийн биржийн асуудал; -хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт; -хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал; -Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал; -гадаадад ажиллах хүч гаргах асуудал; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

16/

Зам, тээврийн сайд: -авто замын асуудал; -авто тээврийн асуудал; -төмөр замын тээврийн асуудал; -иргэний нисэхийн асуудал; -далай ашиглах болон усан замын тээврийн асуудал; -тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

17/

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд: -аялал жуулчлалын бодлого; -соёл, урлагийг хөгжүүлэх асуудал; -түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого; -биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого; -мэргэжлийн спортын хөгжлийн асуудал; -үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлого; -залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

18/

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд: -хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал; -барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого; -орон сууцны бодлого; -нийтийн аж ахуйн асуудал; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

19/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: -хүн амын хүнсний хангамжийн бодлого; -хүнсний аюулгүй байдлын асуудал; -мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; -газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; -мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого; -мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал; -бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал; -мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эд болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал; -хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого; -малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого; -хөнгөн үйлдвэрлэлийн асуудал; -жижиг, дунд үйлдвэрийн асуудал; -дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт; -үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

20/

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд: -харилцаа холбоо, сансар, мэдээллийн технологи, өргөн нэвтрүүлэг, шуудангийн бодлого, зохицуулалт; -цахим засаглал, салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих асуудал; -өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт, хөгжүүлэх асуудал; -радио давтамжийн бодлого; -бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаарх бодлого, зохицуулалт; -нийтийн мэдээллийн дэд бүтцийн асуудал; -харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инновацыг хөгжүүлэх асуудал; -кибер аюулгүй байдлын бодлого, зохицуулалт; -цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах бодлого, зохицуулалт; -мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал; -төрийн үйлчилгээг хүртээмжтэй, нэгдсэн байдлаар хүргэх бодлого, зохицуулалт; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

21/

Эрчим хүчний сайд: -эрчим хүчний нэгдсэн бодлого; -эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал; -сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; -эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого; -түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт; -эрчим хүч хэмнэлтийн бодлого; -эрчим хүчний нүүрсний асуудал; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

22/

Эрүүл мэндийн сайд: -хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого; -эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого; -эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого; -хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ; -салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал; -эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалт; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Монгол Улсын Шадар сайд гүйцэтгэнэ. Ерөнхий сайд, Шадар сайд нэгэн зэрэг түр эзгүй байх тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газрын аль нэг гишүүн Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ гэснийг Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд гүйцэтгэнэ. Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд нэгэн зэрэг түр эзгүй байх тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг болгосноор аль нэг Шадар сайд Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ гэж, 18³ дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хилийн боомтын, олимп, нийтийн биеийн тамир, спортын болон нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гэснийг хяналт, үнэлгээний, 20 минутын хот болон боомтын сэргэлтийн гэж, 20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн Шадар сайдын түр эзгүйд түүний үүргийг Шадар сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайдын үүрэг болгосон Засгийн газрын аль нэг гишүүн гүйцэтгэх бөгөөд ийнхүү Шадар сайдын гэснийг Тэргүүн шадар сайд, Шадар сайдын түр эзгүйд түүний үүргийг Тэргүүн шадар сайд, Шадар сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайдын үүрэг болгосон Засгийн газрын аль нэг гишүүн гүйцэтгэх бөгөөд ийнхүү Тэргүүн шадар сайд, Шадар сайдын гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.