Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Оруулах Тухай

huuli-nemelt

Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Оруулах Тухай

2024-07-10, Улаанбаатар24-ne-354

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 дэх заалтын нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гэснийг 20 минутын хотын гэж, 14.1.10 дахь заалтын олимп, нийтийн биеийн тамир, спортын гэснийг хяналт, үнэлгээний гэж, 16 дугаар зүйлийн 16.4.3 дахь заалтын нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудал эрхэлсэн сайдын, олимп, нийтийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайдын гэснийг 20 минутын хотын асуудал эрхэлсэн сайдын, хяналт, үнэлгээний асуудал эрхэлсэн сайдын гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.