huuli-nemelt
Засгийн Газар Дахь Хяналтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газар Дахь Хяналтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-07-10, Улаанбаатар24-ne-355
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶16.3. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга нь Ерөнхий хянан шалгагч байна.
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас гэснийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаас гэж, 11 дүгээр зүйлийн гарчгийн, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3 дахь хэсгийн, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гэснийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн, 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалтын, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3 дахь хэсгийн Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад гэснийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргад гэж, 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсгийн Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэснийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга гэж тус тус өөрчилсүгэй.
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.