Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Өрсөлдөөний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Өрсөлдөөний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Өрсөлдөөний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-07-10, Улаанбаатар24-ne-356

1 дугаар зүйл.

Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.5, 6.7 дахь хэсгийн, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсгийн, 14 дүгээр зүйлийн гарчгийн, 14.1, 14.3, 14.6, 14.7, 14.10, 14.11 дэх хэсгийн, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4 дэх хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэснийг Монополын эсрэг газар гэж, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гэснийг Монополын эсрэг газарт гэж, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн, Гуравдугаар бүлгийн гарчгийн, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.5, 14.8, 14.9, 14.10, 14.12, 14.13 дахь хэсгийн, 15 дугаар зүйлийн гарчгийн, 16 дугаар зүйлийн гарчгийн, 16.1, 16.3, 16.5, 16.7 дахь хэсгийн, 17 дугаар зүйлийн гарчгийн, 17.2, 17.3, 17.4, 17.5 дахь хэсгийн, 18 дугаар зүйлийн гарчгийн, 18.1, 18.2 дахь хэсгийн, 19 дүгээр зүйлийн гарчгийн, 19.1, 19.2 дахь хэсгийн, 21 дүгээр зүйлийн гарчгийн, 21.1, 21.2 дахь хэсгийн, 23 дугаар зүйлийн 23.2, 23.4 дэх хэсгийн, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гэснийг Монополын эсрэг газрын гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн, 20.3.5 дахь заалтын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гэснийг Монополын эсрэг газраас гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.