huuli-nemelt
Нийслэл Улаанбаатар Хотын Замын Хөдөлгөөний Түгжрэлийг Бууруулах, Гэр Хорооллыг Орон Сууцжуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийслэл Улаанбаатар Хотын Замын Хөдөлгөөний Түгжрэлийг Бууруулах, Гэр Хорооллыг Орон Сууцжуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-07-10, Улаанбаатар24-ne-357
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн гарчгийн Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын гэснийг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга гэснийг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.