Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-07-10, Улаанбаатар24-ne-359

1 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийн дүрэм, гэсний дараа Ажлын албаны гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн гэснийг бүсчилсэн хөгжлийн гэж, мөн зүйлийн 7.6 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 13.1 дэх хэсгийн Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн гэснийг Бүсчилсэн хөгжлийн гэж, 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.8 дахь заалтын бүс нутгийн хөгжлийн гэснийг эдийн засаг, хөгжлийн гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн Ажлын албаны үүргийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж хэрэгжүүлнэ. гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.