huuli-nemelt
Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-08-30, Улаанбаатар24-ne-363
4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.13 дахь заалт:
2/¶4.1.12. “нэгдсэн төсвийн суурь зарлага” гэж нийт зарлагаас үнэт цаас болон гадаад зээлээр санхүүжих зардлыг хасаж тооцсон дүнг;
¶4.1.13. “нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос суурь зарлагыг хассан дүнг.
6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг:
¶6.6. Энэ хуулийн 6.1.2-т заасан суурь тэнцлийн ашгийг Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийг төлж барагдуулахад зарцуулна.
6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт:
2/¶6.1.2. нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх;
¶6.1.3. нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх;
12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг:
¶12.1. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дараах үзүүлэлтийг тусгана:
¶12.1.1. дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ;
¶12.1.2. хэрэглээний үнийн өсөлтийн түвшин;
¶12.1.3. нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ;
¶12.1.4. нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ;
¶12.1.5. нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл;
¶12.1.6. нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ;
¶12.1.7. нэгдсэн төсвийн суурь тэнцэл;
¶12.1.8. Засгийн газрын өрийн нийт хэмжээ;
¶12.1.9. Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс хуваарилах зардлын дээд хэмжээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын өнөөгийн үнэ цэнээр гэснийг нэрлэсэн дүнгээр гэж, мөн зүйлийн 6.5 дахь хэсгийн нэмэгдүүлэх, 6.4-т заасан хугацааг сунгахыг гэснийг нэмэгдүүлэхийг гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 2025 гэснийг 2024 гэж, мөн зүйлийн 19.9 дэх хэсгийн Энэ хуулийн 6.1.2-т гэснийг Энэ хуульд гэж тус тус өөрчилсүгэй.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн , 2024 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас гэснийг хассугай.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.