Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Цөмийн Энергийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цөмийн Энергийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Цөмийн Энергийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-08-30, Улаанбаатар24-ne-368

1 дугаар зүйл.

Цөмийн энергийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн шинжлэх ухааны гэснийг цөмийн энергийн гэж, 11¹ дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 11¹.1 дэх хэсгийн, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн Боловсролын гэснийг Цөмийн энергийн гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн, 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийн, 28 дугаар зүйлийн 28.2.6, 28.2.7, 28.2.8 дахь заалтын, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн, 36 дугаар зүйлийн 36.1.5 дахь заалтын, 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсгийн, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн боловсролын гэснийг цөмийн энергийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.