Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-08-30, Улаанбаатар24-ne-371

1 дугаар зүйл.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

37 дугаар зүйлийн 37.7-37.12 дахь хэсэг:

37.7.

нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй хангах нэн яаралтай нөхцөл үүссэн шалтгаанаар энэ хуульд заасан аргаар түншлэлийн төслийг зарлаж, сонгон шалгаруулах хугацааг мөрдөх боломжгүй тохиолдолд энэ хуулийн 37.1-д заасны дагуу хэлэлцээ хийж гэрээ байгуулж болох бөгөөд төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батална.

37.8.

Энэ хуулийн 37.7-д заасан түншлэлийн төслийг Засгийн газар хэрэгжүүлнэ.

37.9.

Засгийн газар энэ хуулийн 37.8-д заасан бүрэн эрхээ аймаг, нийслэлд шилжүүлж болно.

37.10.

Энэ хуулийн 37.8-д заасан түншлэлийн төслийн хэлэлцээг хийх, гэрээ байгуулах асуудлыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулах ба дараах журмыг баримтална:

37.10.1.

хэлэлцээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах;

37.10.2.

төслийг хэрэгжүүлэх 2-оос доошгүй хувийн хэвшлийн түншлэгчид төслийн санал ирүүлэх урилга хүргүүлэх;

37.10.3.

хувийн хэвшлийн түншлэгчээс төслийн санал хүлээн авах;

37.10.4.

төслийн санал ирүүлсэн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийх;

37.10.5.

хамгийн сайн нөхцөл санал болгосон хувийн хэвшлийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулах дүгнэлт гаргах;

37.10.6.

энэ хуулийн 37.10.5-д заасан дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлж, түншлэлийн гэрээ байгуулах зөвшөөрөл авах;

37.10.7.

түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга хамтран түншлэлийн гэрээ байгуулах, энэ хуульд заасан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих.

37.11.

Энэ хуулийн 37.9-д заасан түншлэлийн төслийг хэрэгжүүлэгч нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна.

37.12.

Аймаг, нийслэлийн Засаг дарга хэлэлцээ хийж, гэрээ байгуулахад энэ хуулийн 13.3-т заасан журмаас гадна дараах журмыг баримтална:

37.12.1.

хэлэлцээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах;

37.12.2.

төслийг хэрэгжүүлэх 2-оос доошгүй хувийн хэвшлийн түншлэгчид төслийн санал ирүүлэх урилга хүргүүлэх;

37.12.3.

хувийн хэвшлийн түншлэгчээс төслийн санал хүлээн авах;

37.12.4.

төслийн санал ирүүлсэн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийх;

37.12.5.

хамгийн сайн нөхцөл санал болгосон хувийн хэвшлийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулах дүгнэлт гаргах;

37.12.6.

энэ хуулийн 37.12.5-д заасан дүгнэлтийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, түншлэлийн гэрээ байгуулах зөвшөөрөл авах;

37.12.7.

түншлэлийн гэрээ байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих.

2/

50 дугаар зүйлийн 50.8 дахь хэсэг:

50.8.

Түншлэлийн төслийн бэлтгэл ажлын төлбөрийг түншлэлийн гэрээнд заасны дагуу санд төвлөрүүлнэ.

2 дугаар зүйл.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг:

20.3.

Энэ хуулийн 20.2-т заасан төслийн багийн бүрэлдэхүүнд түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түншлэлийн төслөөс хамааран холбогдох төрийн байгууллага, төсөл хэрэгжих аймаг, нийслэлийн төлөөлөл байх бөгөөд шаардлагатай бол төслийн багийн бүрэлдэхүүнд санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, нийгэм, байгаль орчин болон холбогдох бусад салбарын үндэсний, олон улсын мэргэжлийн судлаач, зөвлөх, хөндлөнгийн хараат бус зөвлөх гишүүн оруулж болно.

2/

24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:

24.2.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хөндлөнгийн хараат бус гишүүн оруулж болно.

3/

37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг:

37.2.

Энэ хуулийн 37.1.1, 37.1.2-т заасан саналыг түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх бөгөөд гэрээ байгуулах асуудлыг энэ хуулийн 7.2.3, 37.10-т заасан журмаар зохицуулна.

3 дугаар зүйл.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтын үнэлэх гэснийг урьдчилсан үнэлгээ хийх гэж, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн 2 сараас гэснийг 1 сараас гэж, 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийн 37.1-д гэснийг 37.1.1, 37.1.2-т гэж, 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсгийн байхыг хориглоно гэснийг байж болно гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтын “түншлэлээр хэрэгжүүлэхээр хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан” гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн “болон санхүү, төсвийн” гэснийг, 19.5 дахь хэсгийн “, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдаагүй” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн Түншлэлээр хэрэгжүүлэхээр хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан төсөлд гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.