huuli-nemelt
Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-08-30, Улаанбаатар24-ne-373
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт гэснийг Хяналт, үнэлгээний үндэсний хороонд гэж, мөн зүйлийн 51.2 дахь хэсгийн Засгийн газар гэснийг Хяналт, үнэлгээний үндэсний хороо гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.