Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2025-01-10, Улаанбаатар2025-ne-02

1 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 47² дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

47² дугаар зүйл.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр
47².1.

Энэ хуулийн 5.3, 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь тусгай төлбөрийг энэ хуулийн 47².2-т заасан хувь, хэмжээгээр тооцож төлнө.

47².2.

Энэ хуулийн 47².1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг тухайн ордын онцлогоос хамаарч Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.