huuli-nemelt
Малын Индексжүүлсэн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМалын Индексжүүлсэн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2025-12-12, Улаанбаатар2025-ne-74
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.4, 12.5 дахь хэсэг нэмсүгэй:
¶12.4. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан урьдчилсан мэдээ, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын энэ хуулийн 6.1-д заасан хугацаанаас өмнө гаргасан статистикийн мэдээллийг үндэслэн даатгагч энэ хуулийн 4.1.8-д заасан гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно.
¶12.5. Энэ хуулийн 12.4-т заасан нөхөн төлбөрийг энэ хуулийн 26.2-т заасан журмын дагуу олгоно.
4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт:
2/¶4.1.9. “давхар даатгалын компани” гэж энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулах, тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:
¶12.2. Даатгагч нөхөн төлбөрийг энэ хуулийн 12.4-т зааснаас бусад тохиолдолд хэсэгчлэн олгохыг хориглоно.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн зургаан гэснийг таван гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн 03 дугаар сарын 01-ний гэснийг 04 дүгээр сарын 01-ний гэж тус тус өөрчилсүгэй.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн малын гэснийг хассугай.
Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.