Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Шинэ Зуунмод Хотын Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шинэ Зуунмод Хотын Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шинэ Зуунмод Хотын Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2025-01-24, Улаанбаатар2025-ne-06

1 дугаар зүйл.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн нэрийн “ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН” гэснийг “ХҮННҮ ХОТЫН” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн, 2 дугаар зүйлийн гарчгийн, 2.1 дэх хэсгийн, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийн, 4 дүгээр зүйлийн гарчгийн, 4.1, 4.2 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн, 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийн, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн, 13.2.2 дахь заалтын, 13.3 дахь хэсгийн, 13.4.1, 13.4.5 дахь заалтын, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн “Шинэ Зуунмод” гэснийг “Хүннү” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.