huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2025-04-18, Улаанбаатар2025-ne-12
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶44.6. Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар зохион байгуулсан уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.