Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2025-05-30, Улаанбаатар2025-ne-19

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 6, 7 дахь хэсэг нэмсүгэй:

6.

Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгж, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.

Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эсхүл цахим сүлжээ ашиглаж сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгж, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.