huuli-nemelt
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2025-06-25, Улаанбаатар2025-ne-26
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтын -оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; гэсний дараа -Үндэсний баялгийн сангийн асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах нэгдсэн бодлого; -төрийн бүтээмж, нээлттэй засаглалын түншлэлийн асуудал; -хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал; гэж, мөн хэсгийн 4 дэх заалтын “-төрийн захиргааны төв байгууллагын шуурхай удирдлага, салбар хоорондын бодлого, зохицуулалтын уялдааг хангах асуудал;” гэсний дараа “-хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудал;” гэж, мөн хэсгийн 9 дэх заалтын “-төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөв, санхүүгийн удирдлага болон хяналт;” гэсний дараа “-хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх; -хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт; -хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэл;” гэж, мөн хэсгийн 18 дахь заалтын “-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;” гэсний дараа “-хотын хэт төвлөрлийг сааруулах асуудал; -нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлогын зохицуулалт; -авто замын түгжрэлийг бууруулах асуудал;” гэж тус тус нэмсүгэй.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “18³ дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “18⁴ дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалтын төрийн бүтээмж, нээлттэй засаглалын түншлэл, гэснийг хассугай.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5, 6, 7 дахь заалт, 18³ дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалт, 34² дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.