huuli-nemelt
Монгол Улсын Хилийн Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Хилийн Тухай
2025-06-25, Улаанбаатар2025-ne-28
Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶29.2. Хилийн боомтын Үндэсний зөвлөл нь улсын хил хамгаалалтын, санхүүгийн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хилийн хяналтын байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхим, ложистикийн холбооны төлөөллөөс бүрдэх бөгөөд хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дарга нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4, 29.5, 29.6 дахь хэсгийн Боомтын сэргэлтийн Үндэсний хороо гэснийг Хилийн боомтын Үндэсний зөвлөл гэж, мөн зүйлийн 29.3, 29.11 дэх хэсгийн Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны гэснийг Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.