Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Нийслэл Улаанбаатар Хотын Замын Хөдөлгөөний Түгжрэлийг Бууруулах, Гэр Хорооллыг Орон Сууцжуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийслэл Улаанбаатар Хотын Замын Хөдөлгөөний Түгжрэлийг Бууруулах, Гэр Хорооллыг Орон Сууцжуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нийслэл Улаанбаатар Хотын Замын Хөдөлгөөний Түгжрэлийг Бууруулах, Гэр Хорооллыг Орон Сууцжуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2025-06-25, Улаанбаатар2025-ne-29

1 дугаар зүйл.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн гарчгийн Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын гэснийг Хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гэж, мөн зүйлийн 16.1 дэх хэсгийн Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга гэснийг хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.