huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2025-06-25, Улаанбаатар2025-ne-30
Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 28¹.6 дахь хэсэг нэмсүгэй:
¶28¹.6. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төсвийн тодотголын төслийг боловсруулахад энэ зүйлд заасан хэлэлцүүлэг хамаарахгүй.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.3 дахь заалтын боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайдын, 20 минутын хотын асуудал эрхэлсэн сайдын, хяналт, үнэлгээний асуудал эрхэлсэн сайдын ажлын албаны, гэснийг хассугай.
Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8, 14.1.9, 14.1.10 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.