Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2025-06-27, Улаанбаатар2025-ne-36

1 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтын хуульд нийцсэн гэсний дараа , хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.