Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2025-07-03, Улаанбаатар2025-ne-32

1 дугаар зүйл.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5.10.

Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.