Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2025-07-09, Улаанбаатар2025-ne-39

1 дугаар зүйл.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.8 дахь хэсэг нэмсүгэй:

7.8.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг нэгэн зэрэг бууруулах өөрчлөлт орсонтой холбогдуулан жилийн төсөв, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлахад энэ хуулийн 7.5-д заасан хязгаарлалт хамаарахгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.