Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2025-07-09, Улаанбаатар2025-ne-42

1 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.2.4 дэх заалт нэмсүгэй:

8.2.4.

агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхийг хийн түлшээр хангах, урамшуулал олгох журам батлах;

2 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтын дугаарыг 8.2.5 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.