Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2025-07-09, Улаанбаатар2025-ne-45

1 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.6 дахь хэсэг нэмсүгэй:

17.6.

Энэ хуулийн 17.1-д заасан автотээврийн хэрэгслийн техникийн хяналтыг Нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно.

2 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

17.3.

Энэ хуулийн 17.6-д заасны дагуу эрх шилжүүлснээс бусад автотээврийн хэрэгслийн техникийн үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллана.

3 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсгийг, 17¹ дүгээр зүйлийн 17¹.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.