Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2025-07-09, Улаанбаатар2025-ne-46

1 дугаар зүйл.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

9 дүгээр зүйлийн 9.4.8 дахь заалт:

9.4.8.

нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагатай хамтран энэ хуулийн 9.2.4-т заасан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх.

2/

21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэг:

21.6.

Баруун гар талдаа жолооны хүрдтэй механикжсан тээврийн хэрэгслийг Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцуулах зорилгоор импортлохыг хориглоно.

2 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

14.6.

Сургалт явуулах стандартын шаардлагагыг хангаагүй, эсхүл сургалтыг хангалтгүй зохион байгуулсан нь жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно.

3 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн журмыг гэснийг болон шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журмыг гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтын “, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” гэснийг, мөн зүйлийн 8.3 дахь хэсгийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь заалтыг, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг, 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтыг, мөн зүйлийн 18.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг 2030 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

7 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.