Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Монгол Улсын Нийслэл Улаанбаатар Хотын Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар Хотын Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар Хотын Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2025-07-09, Улаанбаатар2025-ne-50

1 дугаар зүйл.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

22 дугаар зүйлийн 22.1.15 дахь заалт:

22.1.15.

нийслэл Улаанбаатар хот, түүний дагуул хотод мөрдөх хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2/

22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэг:

22.7.

Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хяналт шалгалтын асуудал хариуцсан захиргааны байгууллага энэ хуулийн 22.1.15-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий улсын байцаагчтай байна.

2 дугаар зүйл.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15 дахь заалтын дугаарыг 22.1.16 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.