Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Үндэсний Баялгийн Сангийн 2025 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үндэсний Баялгийн Сангийн 2025 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үндэсний Баялгийн Сангийн 2025 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2025-07-09, Улаанбаатар2025-ne-54

1 дугаар зүйл.

Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3 дугаар зүйл.

Үндэсний баялгийн санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн /сая төгрөгөөр/

1

Монгол Улсын Ерөнхий сайд

507,114.8

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

507,114.8

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашиг

507,114.8

Үүнээс: Хуримтлалын санд

507,114.8

2

Сангийн сайд

1,394,066.4

Татварын ерөнхий газар

1,255,963.6

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын сан болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 40 хувь

1,255,963.6

Үүнээс: Ирээдүйн өв санд

1,255,963.6

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.б-д заасан Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын орлого

138,102.8

Үүнээс: Ирээдүйн өв санд

138,102.8

Нийт орлого

1,901,181.2

2 дугаар зүйл.

Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1,849,712.5 гэснийг 1,394,066.4 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.