huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2025-07-09, Улаанбаатар2025-ne-55
Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 70.5 дахь хэсэг нэмсүгэй:
¶70.5. Төсвийн захирагч тухайн жилийн батлагдсан төсвийг зохистой удирдаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн нь албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.
Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.19 дэх заалтын тогтолцоог гэсний дараа Монгол Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн гэж, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн “төсвийг” гэсний дараа “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.