huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2025-07-09, Улаанбаатар2025-ne-60
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶33.8. Түр хорооны даргаар түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг томилж ажиллуулах бөгөөд уг гишүүн өөрөө татгалзсан тохиолдолд түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоо түр хорооны даргаа олонхын саналаар сонгоно. Түр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтын Ерөнхий сайдын сар бүрийн гэснийг Улсын Их Хурлын асуулгын хүрээнд хийх гэж, 21 дүгээр зүйлийн 21.3.1 дэх заалтын нэг дэх гэснийг нэг, хоёр дахь гэж, 21.3.2 дахь заалтын хоёр гэснийг гурав гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн Тамгын газар гэснийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж, 23 дугаар зүйлийн гарчиг, 23.1 дэх хэсгийн нэг дэх гэснийг нэг, хоёр дахь гэж, 23.3 дахь хэсгийн нэг дэх гэснийг хоёр дахь гэж, 24 дүгээр зүйлийн гарчиг, 24.1, 24.2, 24.3 дахь хэсгийн Хоёр гэснийг Гурав гэж, 24.2 дахь хэсгийн хоёр гэснийг гурав гэж, 24.2, 24.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн Тамгын газрын төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгж гэснийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.