huuli-nemelt
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2025-07-09, Улаанбаатар2025-ne-61
Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 32.8 дахь хэсэг нэмсүгэй:
¶32.8. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.28, 21.30-д заасан асуудлаар худал мэдээлэл өгсөн, бодит мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл бичиж хүргүүлсэн нь тогтоогдвол буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.