Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2025 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2025-07-09, Улаанбаатар2025-ne-64

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.2 дахь заалтын Улсын Их Хуралд гэсний дараа , нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтын өргөн мэдүүлэх гэснийг өргөн мэдүүлж, мөн хугацаанд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлэх гэж, 8.4.5 дахь заалтын байгууллагад гэснийг байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гэж, 8.4.7 дахь заалтын 25-нд гэснийг 15-нд гэж, 8.4.8 дахь заалтын 20-нд гэснийг 15-нд гэж, 8.10.4 дэх заалтын улсын төсвийн гэснийг нэгдсэн төсвийн гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

4 дугаар зүйл.

Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад оруулсан өөрчлөлтийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.