huuli-nemelt
Хот Байгуулалтын Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Д Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХот Байгуулалтын Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Д Нэмэлт Оруулах Тухай
2025-07-09, Улаанбаатар2025-ne-67
Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.6.4 дэх заалт нэмсүгэй:
¶12.6.4. 250 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй цэцэрлэг, 1000 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй төрийн өмчит сургуулийг төлөвлөж тооцох.
Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын төлөвлөгөөг гэсний дараа энэ хуулийн 12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шаардлагад нийцүүлэн гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын “олгох,” гэсний дараа “хяналт тавих, тайлагнах,” гэж, 12 дугаар зүйлийн 12.4.1 дэх заалтын “тодорхойлсон,” гэсний дараа “эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн хүртээмжийг тооцоолсон,” гэж, мөн зүйлийн 12.5 дахь хэсгийн “байгууламж,” гэсний дараа “эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн хүртээмж,” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.