huuli-nemelt
Барилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБарилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2025-07-09, Улаанбаатар2025-ne-68
Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 27.3.4 дэх заалт нэмсүгэй:
¶27.3.4. Хот байгуулалтын тухай хуулийн 12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцээгүй.
Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын эрх бүхий байгууллагаас гэсний өмнө Хот байгуулалтын тухай хуулийн 12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэж нэмсүгэй.
Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶7.1.3. энэ хууль болон Хот байгуулалтын тухай хуулийн 12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шаардлагад нийцэж байгаа эсэх.
Энэ хуулийг Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.