huuli-nemelt
Шинжлэх Ухаан, Технологийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШинжлэх Ухаан, Технологийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2026-05-01, Улаанбаатар26-ne-03
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 19¹ дүгээр зүйл нэмсүгэй:
¶19¹ дүгээр зүйл.Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ил тод байдал ¶19¹.1. Энэ хуульд заасны дагуу хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайланг нэгтгэн хадгалж, олон нийтэд ил тод байдлыг хангахад чиглэсэн үндэсний судалгааны нэгдсэн цахим мэдээллийн сантай байна.
¶19¹.2. Үндэсний судалгааны нэгдсэн цахим мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, удирдлага, зохион байгуулалт, ил тод, аюулгүй байдлыг хангах үүргийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
¶19¹.3. Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэгч нь дараах мэдээллийг хуулиар нууцлахыг хориглосноос бусад тохиолдолд уг ажлыг дууссанаас хойш 90 хоногийн дотор үндэсний судалгааны нэгдсэн цахим мэдээллийн санд хүргүүлж, ил тод, хүртээмжтэй байлгана:
¶19¹.3.1. энэ хуулийн 3.1.7, 3.1.8, 3.1.9, 3.1.10, 3.1.11-д заасан эрдэм шинжилгээний ажлын тайлан;
¶19¹.3.2. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийсэн судалгаа хөгжүүлэлтийн ажлын тайлан;
¶19¹.3.3. тухайн байгууллагын судлаач, эрдэм шинжилгээний ажилтны эрдэм шинжилгээний бүтээлийг өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн;
¶19¹.3.4. хуульд заасан бусад.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн гэснийг хассугай.