Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2026 › Мэргэжлийн Нэгдсэн Холбооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Мэргэжлийн Нэгдсэн Холбооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Мэргэжлийн Нэгдсэн Холбооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2026-05-08, Улаанбаатар26-ne-06

1 дугаар зүйл.

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 8.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8.6.

Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 8.1-д заасан шийдвэр гаргахаас өмнө хүсэлт гаргагч, өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон бусад этгээдээс тайлбар авах, нэмэлт баримт бичиг, лавлагаа, мэдээлэл гаргуулах, шинжээч томилон ажиллуулж болно.

8.7.

Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсгийн Улсын дээд шүүхэд гэснийг улсын бүртгэлийн байгууллагад гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн Улсын дээд шүүхийн гэснийг улсын бүртгэлийн байгууллагын гэж, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4 дэх хэсгийн Улсын дээд шүүх гэснийг Улсын бүртгэлийн байгууллага гэж, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн Улсын дээд шүүх гэснийг улсын бүртгэлийн байгууллага гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн Улсын дээд шүүхийн Тамгын газар гэснийг Улсын бүртгэлийн байгууллага гэж, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Тамгын газар” гэснийг “улсын бүртгэлийн байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.