huuli-nemelt
Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2026-05-22, Улаанбаатар26-ne-08
3 дугаар зүйлийн 3.1.12, 3.1.13 дахь заалт:
2/¶3.1.12. “байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт” гэж энэ хуулийн 7.9.3-т заасан зэрэглэлд хамаарах төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх төслийн байршлын байгалийн нөхцөл, орчны онцлогийг тогтоохыг;
¶3.1.13. “байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нэмэлт тодотгол” гэж төслийн хүчин чадал, технологи, байршил, талбайн хэмжээ өөрчлөгдсөн, хуулиар тогтоосон хугацаа дуусгавар болсон тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг шинэчлэхийг.
4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг:
3/¶4.4. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6 дугаар зүйлийн 6.7-6.9 дэх хэсэг:
4/¶6.7. Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолтыг төсөл хэрэгжүүлэгч хариуцан гүйцэтгэх бөгөөд үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтад заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санд бүртгүүлнэ.
¶6.8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний үр дүн, нөлөөлөл бууруулах арга хэмжээг тухайн бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгуулж, хэрэгжилтийг хянах үүрэгтэй.
¶6.9. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тодорхой бүс нутаг, сав газарт хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
7 дугаар зүйлийн 7.8-7.15 дахь хэсэг:
5/¶7.8. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
¶7.9. Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслийг дараах байдлаар ангилна:
¶7.9.1. зэрэглэл I буюу их эрсдэлтэй төсөл гэж байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх сөрөг болон хуримтлагдах нөлөөлөл нь төслийн нөлөөллийн бүсийн хэмжээгээр хязгаарлагдахгүй, байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахад нэмэлт арга хэмжээ шаардлагатай, газар чөлөөлөлтийн хамрах хүрээ ихтэй үйл ажиллагааг;
¶7.9.2. зэрэглэл II буюу дунд эрсдэлтэй төсөл гэж байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь төслийн нөлөөллийн бүсийн хэмжээгээр хязгаарлагдах боломжтой, байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахад нөхцөл, болзолтой арга хэмжээ шаардлагатай, газар чөлөөлөлтийн хамрах хүрээ хязгаарлагдмал үйл ажиллагааг;
¶7.9.3. зэрэглэл III буюу бага эрсдэлтэй төсөл гэж байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл нь хязгаарлагдмал, эсхүл эрсдэлгүй үйл ажиллагааг.
¶7.10. Зэрэглэл I төсөлд 5 жил, зэрэглэл II төсөлд 10 жил тутамд байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийх бөгөөд зэрэглэл III төсөлд энэ хуулийн 7.11-д заасан нөхцөл үүсээгүй тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэхийг шаардахгүй.
¶7.11. Төслийн хүчин чадал, талбайн хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд энэ хуулийн 7.10-т заасан хугацааг харгалзахгүйгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргана.
¶7.12. Энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан нөлөөллийн үнэлгээ хийх төслийн ангилалд заагаагүй төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй.
¶7.13. Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны ерөнхий үнэлгээнд санал авах хүсэлтийг төслийн товч танилцуулга, газрын эрхтэй холбоотой баримт бичгийн хамт тухайн сум, дүүргийн Засаг даргад гаргана.
¶7.14. Сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 15 өдөрт багтаан хариу өгөх бөгөөд энэ хугацаанд шийдвэрлээгүй бол зөвшөөрсөнд тооцно.
¶7.15. Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 7.13-т зааснаас бусад баримт бичиг шаардахгүй.
8 дугаар зүйлийн 8.4.10 дахь заалт:
6/¶8.4.10. энэ хуулийн 8.4.8-д заасан танилцуулгын үнэн зөвийг төсөл хэрэгжүүлэгч, тухайн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийсэн мэргэжлийн эрх бүхий байгууллага хариуцна.
8 дугаар зүйлийн 8.9-8.11 дэх хэсэг:
7/¶8.9. Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх төслийг энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан нөлөөллийн үнэлгээ хийх төслийн ангиллаар зохицуулна.
¶8.10. Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр зааснаас бусад төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг ерөнхий шинжээч ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
¶8.11. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжилтэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны аудитыг хийлгэнэ.
10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг:
8/¶10.7. Шинжээч нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг цахим хэлбэрээр хүлээн авч, холбогдох шинжилгээг хийнэ.
14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5 дахь заалт:
9/¶14.1.4. иргэний хүсэлтийн дагуу тухайн төслийн үйл ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах;
¶14.1.5. хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнээс гарсан үр дүн, нөлөөлөл бууруулах арга хэмжээг тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүний нэмэлт тодотгол болон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг хангана.
17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг:
10/¶17.2. Олон улсын банк, санхүүгийн байгууллагын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн бодлого, журмын хүрээнд хийж гүйцэтгэсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан нь энэ хуулийн 7.1, 7.2, 7.3, 8.2, 8.4, 10.1, 10.5-д заасан шаардлагыг хангасан бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, энэ хуулийн 7.4-т заасан дүгнэлт, 10.4-т заасан шийдвэрийг гаргаж болно.
18 дугаар зүйлийн 18.6, 18.7 дахь хэсэг:
¶18.6. Засаг дарга энэ хуулийн 18.5-д заасан иргэний хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15.6-д заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.
¶18.7. Иргэн тухайн төслийн үйл ажиллагаатай холбогдуулан газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээлэл авах, танилцах хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид гаргаж болно.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын төслүүдээс гэсний дараа байгаль орчин, гэж, 8 дугаар зүйлийн 8.4.6 дахь заалтын “үзүүлэлтүүд,” гэсний дараа “биологийн олон янз байдлыг” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “стратегийн” гэсний дараа “болон хуримтлагдах нөлөөллийн” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт:
2/¶3.1.4. “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” гэж зэрэглэл I, II-т хамаарах төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгмийн төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг;
3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт:
3/¶3.1.6. “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад төслийн нөлөөлөлд өртөх бүсийн байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй нөлөөлөл, цар хүрээ, үр дагаврыг төслийн үе шатуудад урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;
5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:
4/¶5.1. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад хийсэн стратегийн үнэлгээний тайланг бодлогын баримт бичгийн төслийн хамт Засгийн газарт хэлэлцүүлэхээс өмнө байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
5/¶7.3. Хуульд өөрөөр заагаагүй бол төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник, эдийн засгийн үндэслэл, эскиз зураг, бизнес төлөвлөгөө, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, эсхүл төлөв байдлын тодорхойлолт, тухайн хамгаалалтын захиргааны болон сум, дүүргийн Засаг даргын санал, холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлж энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.
7 дугаар зүйлийн 7.6, 7.7 дахь хэсэг:
6/¶7.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд үнэлгээний шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч, шинжээчийн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:
¶7.6.1. ерөнхий шинжээч нь байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх;
¶7.6.2. шинжээч нь байгаль орчны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх.
¶7.7. Нөлөөллийн үнэлгээний журам, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, ангилалд байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээний арга, хянан магадлагаа, олон нийтийн оролцоо, ерөнхий үнэлгээ хийх харьяалал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээтэй холбогдсон зохицуулалтыг тусгана.
8 дугаар зүйлийн 8.4.8 дахь заалт:
7/¶8.4.8. энэ хуулийн 10.5-д заасны дагуу төслийн нөлөөлөлд өртөх иргэдийн саналыг тусгасан байдал, танилцуулга;
8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг:
8/¶8.7. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь судалгааны анхдагч материал, үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтад заасан мэдээллийн санд цахим хэлбэрээр хадгална.
9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг:
9/¶9.2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 7.9-д заасан ангиллаас хамааран 10 хүртэлх жилийн хугацаагаар батлах бөгөөд уг төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.
9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг:
10/¶9.4. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хянах, тайлагнах журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг:
11/¶9.6. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, нөхөн сэргээлт болон дүйцүүлэн хамгаалал хийх, хүлэмжийн хийг бууруулах талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ болон тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгана.
10 дугаар зүйлийн 10.4, 10.5 дахь хэсэг:
12/¶10.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлага, энэ хуулийн 10.5-д заасан танилцуулгаас гарсан саналыг тусгасан байдал, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээч, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
¶10.5. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, санал авах бөгөөд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад хүсэлт илгээснээс хойш 30 хоногийн дотор уг асуудлаар хурал хуралдсан тохиолдолд тайланг танилцуулж, санал авах ажлыг зохион байгуулна.
14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт:
13/¶14.1.2. байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх иргэд, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж, тайлагнах;
18 дугаар зүйлийн 18.4, 18.5 дахь хэсэг:
¶18.4. Тухайн төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулах, санал авах шаардлагатай байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдэх төслийг энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан нөлөөллийн үнэлгээ хийх төслийн ангиллаар батална.
¶18.5. Тухайн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа төслүүдийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэдээллийн санд олон нийтэд нээлттэй байрших бөгөөд иргэн газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргах эрхтэй.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.15 дахь хэсгийн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэснийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн 18 өдөрт гэснийг 15 өдөрт гэж, мөн зүйлийн 10.3 дахь хэсгийн 18 хүртэл гэснийг 15 хүртэл гэж тус тус өөрчилсүгэй.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтаар баталсан Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангиллыг бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.