Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2026 › Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхийг Урамшуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхийг Урамшуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхийг Урамшуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2026-05-29, Улаанбаатар26-ne-09

1 дугаар зүйл.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын “бага хүүхэд нь 1 нас хүрсэн,” гэснийг, мөн зүйлийн 3.2 дахь хэсгийн “бага хүүхэд нь нэг нас хүрэхэд” гэснийг, мөн хэсгийн “байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас” гэснийг, 1 ба түүнээс дээш настай гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.