Монгол Улсын хууль
Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхчүүдийг Одонгоор Шагнах, Улсын Тэтгэврийг Өргөтгөн Нэмэгдүүлэх Тухай Хууль
Хүчин төгөлдөрОлон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхчүүдийг Одонгоор Шагнах, Улсын Тэтгэврийг Өргөтгөн Нэмэгдүүлэх Тухай Хууль
1957-04-03, Улаанбаатар57-H-01
Манай оронд социализм байгуулах залуу үеийг өсгөн хүмүүжүүлэхэд гавъяа байгуулсан олон хүүхэдтэй эхчүүдийг шагнаж байхаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
"Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонг тус тус бий болгосугай.
8 ба түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөсөн эхэд "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, 5-8 хүртэл хүүхэд төрүүлэн өсгөсөн эхэд "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонг шагналын хамт тус тус олгож байхаар тогтоосугай.
—
—
БНМАУлсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1952 оны 7-р сарын 26-ны өдрийн 65 дугаар зарлигийн 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.