Монгол Улсын хууль
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэмжийн Хууль
Хүчин төгөлдөрБүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэмжийн Хууль
1991-04-15, Улаанбаатар91-H-17
БНМАУ-ын Тэтгэмжийн хуулийн зорилт нь иргэдэд тэтгэмж тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Тэтгэмжийн тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан БНМАУ-ын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Тэтгэмж нь ажилгүйдлийн гэсэн үндсэн төрөлтэй байна.
улс, хоршоолол, олон нийт, хувийн үйлдвэрийн газар, байгууллагын ажилтан, иргэд хоорондын гэрээгээр болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн
2/зэвсэгт хүчин, улсын аюулгүй байдлыг хангах, цагдаагийн болон засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын генерал, офицер, улирсан албан хаагч, цагдаа, хянагч, гал сөнөөгч, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албан хаагч, иргэний агаарын тээврийн албан тушаалын зэрэглэлтэй ажилтан.
3/БНМАУ-ын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа хамтын болон гадаадын үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг БНМАУ-ын иргэн
4/БНМАУ-ын аль нэгэн байгууллагад ажилладаг тус улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс
5/энэ хуулийн дагуу тэтгэмж авах эрх бүхий бусад иргэн.
ажилгүйдлийн тэтгэмжийг тухайн иргэний ажиллаж байсан байгууллагаас хөдөлмөрийн захад төлсөн хураамжийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.
Хөдөлмөрлөх чадвартай, хөдөлмөрлөхийг хүсч, ажил идэвхтэй эрж байгаа ажилгүй иргэнд дор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгоно: 1/үйлдвэрийн газар, байгууллага татан буугдсан, орон тоо нь хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар мэргэжил, чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан. 2/ажлаас халагдсанаас хойш 10 хоногийн дотор хөдөлмөрийн захад бүртгүүлж, эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан ажил хөдөлмөрт тогтмол оролцсон. 3/нийгмийн даатгалд даатгагдан 2-оос доошгүй жил ажилласан.
1.Ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа нь ажлаас халагдсаны тэтгэмж авсан хугацаа дууссаны дараах өдрөөс эхэлнэ. 2.Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас халагдсаны тэтгэмж авсан хугацааг оролцуулан 5 сар хүртэл хугацаанд олгоно.
Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг БНМАУ-ын Засгийн газар тогтооно.
Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа иргэн хөдөлмөрийн захаас зуучилсан ажил гүйцэтгэж хөлс авсан бол тэтгэмжийг давхардуулан олгохгүй бөгөөд харин тэтгэмж авах хугацаа нь хадгалагдана.
тухайн иргэний мэргэжил, мэргэшлийг харгалзан хөдөлмөрийн захаас санал болгосон ажилд орохоос хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзсан
2/эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан ажил, хөдөлмөрт хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй
3/ажилгүйдлийн тэтгэмжээс өөр орлогын эх үүсвэртэй болох нь тогтоогдсон ДОЛДУГААР БҮРЭГ Бусад заалт
Хүн амын амьжиргааны өртгийн хэлбэлзэлтэй уялдуупан тэтгэмжийн хэмжээг БНМАУ-ын Засгийн газар өөрчлөн тогтооно.
Энэ хуулийг хэрэглэх журмыг нийгэм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Иргэд энэ хуульд заасан тэтгэмжтэй холбогдсон гомдлоо орон нутгийн нийгэм хангамжийн байгууллагад гаргаж болно. Орон нутгийн нийгэм хангамжийн байгууллагын шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гомдлоо нийгэм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу шүүхэд гаргана.
БНМАУ-ын Тэтгэмжийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх , биелүүлэлтийг хянан шалгах үүргийг нийгэм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн Ардын Хурал, тэдгээрийн гүйцэтгэх захиргаа эрхлэн гүйцэтгэнэ.
Тэтгэмжийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага. Тэтгэмжийн хууль тогтоомж зөрчсөн буруутай этгээдэд БНМАУ-ын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.