Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 1991 › Намын Гишүүнээс Түдгэлзвэл Зохих Албан Тушаалын Тухай

Монгол Улсын хууль

Намын Гишүүнээс Түдгэлзвэл Зохих Албан Тушаалын Тухай

Хүчин төгөлдөр

Намын Гишүүнээс Түдгэлзвэл Зохих Албан Тушаалын Тухай

1991-08-28, Улаанбаатар91-H-09

1 дугаар зүйл.
Төрийн дор дурдсан албан тушаалд сонгууль болон томилолтоор ажиллаж байгаа улс төрийн аль нэгэн намын гишүүн, Монгол Улсын иргэн уг албан тушаалд байх хугацаандаа намын гишүүнээсээ түдгэлзэнэ:1/

Монгол Улсын Ерөнхийлөгч

2/

2/ бүх шатны шүүхийн дарга, орлогч дарга, гишүүн, шүүгч

3/

бүх шатны прокурор, мөрдөн байцаагч

4/

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Цагдаагийн болон Улсын аюулгүй байдлыг хангах, Засан хүмүүжүүлэх байгууллагын байнгын бие бүрэлдэхүүний бүх албан хаагч

5/

Монгол Улсын гадаад харилцааны дипломат ажилтан

6/

Монгол Улсын Их Хурлын дэргэдэх сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтан

7/

7/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, ажилтан

8/

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажиллахаар нэр дэвшсэн буюу хүсэлтээ илэрхийлсэн иргэн улс төрийн аль нэг намын гишүүн бол уг албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон нөхцөлд намын гишүүнээс түдгэлзэх, эсэхээ зохих шийдвэр гарахын өмнө илэрхийлсэн байвал зохино. Харин уг иргэн зохих албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор намын гишүүнээс түдгэлзсэнээ албан ёсоор мэдэгдэнэ.

3 дугаар зүйл.

Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө дээрх албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон иргэнд энэхүү хууль нэгэн адил хамаарна.

4 дугаар зүйл.

Энэ хууль БНМАУ-ын Ерөнхийлөгч батламжилсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.