Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 1992 › Монгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хууль

Монгол Улсын хууль

Монгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хууль

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хууль

1992-12-01, Улаанбаатар92-H-12

1 дугаар зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль тогтоомж

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Албан татвар төлөгч

Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна.

4 дугаар зүйл.Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл

Дараахь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулна: 1/ бүх төрлийн ачааны автомашин; 2/ автобус; 3/ суудлын автомашин; 4 /мотоцикл; 5/үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин; 6/трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл; 7/авто чиргүүл.

5 дугаар зүйл.

Албан татварын хэмжээ 1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараах хэмжээгээр ногдуулна: 2. Энэ зүйлийн 8 дахь хэсгийн трактор, өөрөө явагч бусад хэрэгсэлд үр тарианы комбайн, гинжит трактор хамаарахгүй. 3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно. 4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан ачааны автомашины даацын хэмжээ 2 ангилалд давхацсан тохиолдолд түүнийг өмнөх ангиллаар нь тооцож албан татвар ногдуулна.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/

Нийслэл болон улсын зэрэглэлтэй хот

орон нутгийн зэрэглэлтэй

хот, сум

1

2 дугуйтай мотоцикл

2 000-6 000

1 800-5 400

2

3 дугуйтай мотоцикл

1 500-9 000

2 800-8 400

3

Суудлын автомашин:

а/ 2001 см³ хүртэл

б/ 2001-3001 см³ хүртэл

в/ 3001 см³ болон түүнээс

дээш

Нийслэл, түүний харьяа улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот

/Цилиндрийн багтаамжийн нэг см³ тутамд

төгрөгөөр/

16-96

18-108

22-132

14-42

16-48

20-60

Бусад улсын зэрэглэлтэй хот

/Цилиндрийн багтаамжийн нэг см³ тутамд төгрөгөөр/

16-48

18-54

22-66

4

Микроавтобус /15 хүртэл суудалтай/

35 000-105 000

28 000-84 000

5

Автобус

52 000-156 000

40 000-120 000

6

Ачааны автомашин:

1/ 1 хүртэл тн-ын даацтай

2/ 1-2 тн-ын даацтай

3/ 2-3 тн-ын даацтай

4/ 3-5 тн-ын даацтай

5/ 5-8 тн-ын даацтай

6/ 8-10 тн-ын даацтай

7/ 10-20 тн-ын даацтай

8/ 20-30 тн-ын даацтай

9/ 30-40 тн-ын даацтай

10/ 40-50 тн-ын даацтай

11/ 50-60 тн-ын даацтай

12/ 60-70 тн-ын даацтай

13/ 70-80 тн-ын даацтай

14/ 80-90 тн-ын даацтай

15/ 90-100 тн-ын даацтай

16/ 100 тн-оос дээш даацтай

25 000-75 000

35 000-105 000

45 000-135 000

55 000-165 000

80 000-240 000

90 000-270 000

100 000-300 000

120 000-420 000

180 000-540 000

220 000-660 000

280 000-840 000

320 000-960 000

360 000-1 080 000

400 000-1 200 000

440 000-1 320 000

480 000-1 440 000

20 000-60 000

28 000-84 000

36 000-108 000

44 000-132 000

64 000-192 000

72 000-216 000

80 000-240 000

120 000-360 000

180 000-480 000

200 000-600 000

240 000-720 000

280 000-840 000

320 000-960 000

380 000-1 140 000

420 000-1 260 000

440 000-1 320 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000-48 000

15 000-45 000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

14 000-42 000

11 200-33 600

9

Бага оврын трактор

7 000-21 000

5 600-16 800

10

Чиргүүл /даацын 1 тонн тутамд/

5 500-16 500

5 500-16 500

11

Цахилгаан тэжээлт автомашин

0-100 000

0-80 000

6 дугаар зүйл.Албан татвар ногдуулах

1. Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна. 2. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл ашиглалтаас хасагдсан тохиолдолд улсын бүртгэлээс хассан тухай албан ёсны баримт бичгийг үндэслэн түүнд ногдох албан татварыг дараа улирлаас эхлэн зогсооно. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болно. 3.Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, бүртгэлээс хасах журмыг санхүү, төсвийн болон зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

7 дугаар зүйл.Албан татвар төлөх хугацаа

1. Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө. 2. Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлнө. 3. Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно.

8 дугаар зүйл.

Албан татварын талаар замын хөдөлгөөн зохицуулах байгууллагын үйл ажиллагаа 1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл бүртгэх эрх бүхий байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигчийн татвар төлсөн тухай татварын албаны мэдээлэлд үндэслэн шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ. Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээг тухай бүр татварын албанд гаргаж өгнө. Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээг тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд улирал тутам гаргаж өгнө. 2. Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах ажилд туслалцаа үзүүлнэ. Татварын алба, замын хөдөлгөөн зохицуулах байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэг, татварын хяналт шалгалтын ажлыг хамтатган зохион байгуулна. 3. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээ нь албан татвар төлсөн тухай тэмдэглэлтэй байна.

9 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хууль 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.