Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 1992 › Монгол Улсын Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хууль

Монгол Улсын хууль

Монгол Улсын Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хууль

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хууль

1992-12-14, Улаанбаатар92-H-14

1 дугаар зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгж, байгууллагын орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль тогтоомж

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Албан татвар төлөгч
1.

Дараахь аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна:

1/

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж;

2/

Монгол Улсад орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газар;

3/

арилжааны банк, зээл, даатгалын болон тэдгээртэй адилтгах бусад байгууллага.

4/

төрийн бус байгууллага;

5/

шашны байгууллага;

6/

төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

7/

Монгол Улсад оршин суугч бус хуулийн этгээд;

8/

энэ хэсгийн 1-7-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд.

2.

Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан "төлөөлөгчийн газар" гэдэгт:

1/

аж ахуйн үйл ажиллагаагаа бүрэн буюу хэсэгчлэн хэрэгжүүлж буй татвар төлөгчийн байнгын байр;

2/

барилгын талбай, монтажлах буюу угсрах обьект, түүнчлэн эдгээр объектуудтай холбоотой хяналтын үйл ажиллагаа;

3/

байгалийн нөөц баялгийг эрж хайх зориулалттай тоног төхөөрөмж, барилга байгууламж, өрөмдлөгийн цамхаг, үүнтэй холбоотой хяналтын үйл ажиллагаа;

4/

худалдаа хийх, үйлчилгээ үзүүлэх газрыг тус тус хамааруулна.

4 дугаар зүйл.Албан татвар ногдох орлогын төрөл
1.

Албан татвар төлөгчийн дараахь орлогод албан татвар ногдоно:

1/

үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний орлого;

2/

арилжааны банкны болон зээлийн үйл ажиллагааны орлого;

3/

даатгалын үйл ажиллагааны орлого;

4/

бирж, брокерийн үйл ажиллагааны орлого;

5/

барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны орлого;

6/

үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого;

7/

хөдлөх хөрөнгө борлуулсны орлого;

8/

эрхийн шимтгэлийн орлого;

9/

хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого;

10/

зээллэгийн хүүгийн орлого;

11/

хөрөнгө түрээслүүлсний орлого;

12/

зуучлах үйл ажиллагааны орлого;

13/

хонжворт сугалаа,таавар, тоглоомын орлого;

14/

банкнаас авсан хүүгийн орлого;

15/

гадаад валютын арилжаанаас олох орлого;

16/

албан татвар ногдох бусад орлого.

2.

Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан албан татвар төлөгчийн зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж олсон орлогод албан татвар ногдоно.

3.

Гадаад валютаар олсон орлогыг төгрөгт шилжүүлэхдээ уг валютыг банкинд худалдах тухайн өдрийн Монгол банкнаас тогтоосон ханшийг үндэслэнэ.

4.

—

5.

Хуулийн этгээдэд эрхлэн гүйцэтгэж байгаа үйл ажиллагааных нь хувьд энэ хуулийн 4, 5, 7 дугаар зүйлд заасны дагуу татвар ногдуулах, татвараас чөлөөлөх, хөнгөлөхдөө төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас баталсан ”Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг баримтална.

5 дугаар зүйл.Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
1.

Албан татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:

1/

энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-5, 10-12, 15, 16-д заасан орлогоос баримтаар нотлогдож буй шууд зардал, үүнд цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл хөлс, бүх төрлийн материалын зардал /түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан зүйл, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зардал/, эрүүл мэнд, нийгмийн даатгалын болон үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл, урсгал засварын болон түр барилгын зардал, барилгын төсөвт тусгагдсан шагнал, гадаадын валютын арилжаанаас гарах алдагдал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс, түрээсийн төлбөр, зээлийн хүү, хөрөнгө эзэмшигчдээс тогтоосон хэмжээний захиргааны зардал, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар, байгалийн нөөц ашигласны хураамж, төлбөрийг хассан зөрүүгээр. Төсөвт төлсөн онцгой болон үл хөдлөх эд хөрөнгийн болон зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны эрсдэлийн санд; бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй алдагдлыг нөхөх нөөц санд; хадгаламж, зээлийн болон бусад үйл ажиллагаа зэрэг эрхэлдэг хоршооны тухайд аль нэг санд нь төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг татвар ногдох орлогоос хасч тооцно. Банкны зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг татвар ногдох орлогоос хасч тооцно. Зар сурталчилгааны зардал, ажиллагсдын сургалт, давтан сургалтын зардлыг гүйцэтгэлээр нь тооцох боловч, тэдгээрийн нийлбэр нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын татвар ногдуулах орлогын 10 хувиас хэтэрч болохгүй. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан материал, үндсэн ба туслах түүхий эд, сэлбэг хэрэгсэл, түлш шатахууны зардлыг тэдгээрийн жигнэсэн дундаж үнээр тооцно. Хөрөнгө оруулалт болон их засварын зардал, бүх төрлийн шагнал, урамшуулал, тэтгэмж, бусдад өгсөн хандив, бэлэг дурсгал, хүлээн авалт, хэвлэл захиалга, ажиллагсдад олгож байгаа байр, орон сууцны хөлсний болон унаа, хоол, байр түлшний үнийн хөнгөлөлт, даатгалын хураамж, бараа, материалын хэвийн хорогдол, хугацаа хэтэрсэн зээлийн хүү, бүх төрлийн торгууль болон албан татвар төлөгчийн буруугаас бусдад учруулсан хохирлыг нөхсөн төлөөс, харилцан хамаарал бүхий хуулийн этгээдээс татвар төлөгчид олгосон зээл болон хүү тооцогдох аливаа өр төлбөрийн дүн нь зээлдүүлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн дүнгийн 30-аас дээш хувь байвал илүү гарсан дүнд ногдох зээл болон өр төлбөрийн хүүгийн зардлыг албан татвар ногдуулах орлогоос хасахгүй. Заавал даатгуулах даатгалын хураамжийг албан татвар ногдуулах орлогоос хасна. Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаатай ашиглахаар бодож үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар байгуулна. Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй. /Энэ догол /1 дэх хэсгийн 1 дэх заалтын 4 дэх догол

Үндсэн хөрөнгийн бүлэг

Ашиглах хугацаа /жилээр/

1. Байшин, барилга, байгууламж

40

2. Машин, механизм, техник, тоног төхөөрөмж,

10

Үүнээс: шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилтын болон тэргүүний технологи, экспортын болон уул уурхайн үйлдвэр, байгаль орчныг хамгаалах,

байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, дэд бүтцийн салбарын тусгай зориулалтын машин, техник, тоног төхөөрөмж, компьютер

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

5

3. Бусад үндсэн хөрөнгө

10

2/

энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан орлогоос уг хөрөнгийн үлдэгдэл өртгийг хассан зөрүүгээр;

3/

бусдаас худалдаж авсан хувьцааг борлуулсны орлогоос уг хувьцааг худалдаж авсан үнийг хассан зөрүүгээр;

4/

энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 13-д заасан орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан баримтаар нотлогдох зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хассан зөрүүгээр;

5/

энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, 8, 9, 14-д заасан орлогын нийт дүнгээр.

6/

даатгалын хураамжийн цэвэр орлогоос тухайн жилд байгуулсан нөөцийн сан болон ажиллагааны зардлыг хассан зөрүүгээр.

2.

Бараа харилцан солилцсон, бараа, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнээр борлуулсан, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг багасгаж хэрэглэсэн тохиолдолд албан татвар, ногдуулах орлогыг тодорхойлохдоо зах зээлийн тухайн үеийн үнэ, тарифыг үндэслэнэ.

6 дугаар зүйл.Албан татварын хувь, хэмжээ
1.

Албан татвар ногдуулах жилийн орлогод дараахь хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна:

1/

0-100 000 000 төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлогод 15 хувиар; 100 000 000-аас дээш төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлогод 15 000 000 төгрөг дээр 100 000 000 төгрөгнөөс дээш орлогын дүнгийн 30 хувиар нэмж татвар ногдуулна. Энэ заалтад дурдсан татварын хувь хэмжээг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2/

хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлогод 15 хувиар; Төр нь өмчдөө ногдох ашиг болон хувьцааны ногдол ашгийг бүрэн буюу хэсэгчлэн төсөвт дайчлах эрхтэй. Энэ хэмжээг тухай бүр Засгийн газраас тогтооно.

3/

эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;

4/

бүх төрлийн төлбөрт тоглоом, видео болон аудио хуурцаг, түүний бичлэгийн хөлсний үйлчилгээ, видео үзвэр болон хонжворт сугалаа, тааврын орлогод 40 хувиар;

5/

үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын дүнд 2 хувиар;

6/

банкнаас авсан хүүгийн орлогод 15 хувиар.

7/

Монгол Улсад оршин суугч бус хуулийн этгээдийн Монгол Улсад олсон дараахь орлогод 20 хувиар албан татвар ногдуулна:

а/

Монгол Улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого;

б/

зээлийн хүү, батлан даалт гаргасны төлбөр;

в/

эрхийн шимтгэлийн орлого, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого;

г/

Монгол Улсын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллага, хувь хүнд үзүүлсэн техникийн болон бусад үйлчилгээний орлого.

2.

Гадаадын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн орлогод Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна.

3.

Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан татвар төлөгч нь өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20 хувиар албан татвар ногдуулна.

4.

Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан татвар төлөгчийн тухайн жилийн татвар ногдуулах орлогод 20 хувиар албан татвар ногдуулна.

7 дугаар зүйл.Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх
1.

Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:

1/

Засгийн газрын зээллэгийн хүүгийн орлого;

2/

төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн татвар, хандив;

3/

—

4/

—

5/

нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангийн орлого;

6/

Монголбанкны орлого;

7/

нийгэмд үйлчилдэг улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагын орлого;

8/

—

9/

—

10/

—

2.

Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу Монгол Улсын үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгжийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлогод болон түүнийг гадаадад гуйвуулах үед энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ногдуулах татвараас тус тус чөлөөлнө.

3.

Үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн зөвхөн эдгээр үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө.

4.

Олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, засвар, арчлалт хийсэн аж ахуйн нэгжийн уг ажилд зарцуулсан хөрөнгийг албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцно.

5.

Дараахь салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс орлогын албан татварын дор дурдсан хөнгөлөлт үзүүлнэ:

1/

цахилгаан, дулааны станц, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ, авто, төмөр зам, агаарын тээврийн болон инженерийн барилга байгууламж, телекоммуникацийн үндсэн сүлжээний салбарт 10 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө;

2/

нефть, хатуу түлш олборлох, боловсруулах, металлург, хими, төмөрлөг, машины үйлдвэрлэл, электроникийн салбарт 5 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.

6.

Энэ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад салбарт байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортолж байвал тухайн аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас эхний 3 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө. Энэ нь ноос, ноолуур угаах, самнах, арьс ширний анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэрт хамаарахгүй.

7.

Энэ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад салбарт байгуулагдах гадаадын хөрөнгө оруулалттай аж аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлж болно. Уг асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тухай бүр шийдвэрлэнэ.

8.

Гадаадын хөрөнгө оруулагч өөрт ногдох орлогоос тухайн аж ахуйн нэгжид дахин хөрөнгө оруулалт хийвэл оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогыг багасгаж тооцно.

9.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэд хэдэн салбарыг хамарч байвал тухайн аж ахуйн нэгжид үзүүлэх орлогын албан татварын хөнгөлөлтийг үйл ажиллагааны үндсэн салбараар нь тодорхойлно.

10.

Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдсан аж ахуйн нэгжийн ногдол хувь, хувьцаа, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувьцаа болон бусад үнэт цаасыг худалдаж авах хэлбэрээр байгуулагдах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ зүйлийн 4,5 дахь хэсэгт заасан хөнгөлөлт, чөлөөлөлт хамаарахгүй.

11.

Эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээг барьж байгуулах, үйлдвэрлэлийн үндсэн технологийг шинэчлэхэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж, байгууллагыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр орлогын албан татвараас байгуулагдсанаас хойш эхний 10 жилд бүрэн чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.

12.

Энэ зүйлийн 11 дэх хэсгийн заалт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хэрэгцээнд эрчим хүч үйлдвэрлэх, өөрийн өмч, эзэмшлийн газар, барилга байгууламжийн дотор шугам сүлжээ барьж байгуулахад хамаарахгүй.

13.

Үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэж байгаа бүс нутгийн аймгийн татварын албанд бүртгүүлэн, тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг эхний жилд бүрэн чөлөөлж, дараагийн хоёр жилд 50 хувиар хөнгөлнө.

14.

Үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл сул бүрдсэн бүс нутгийн аймгийн татварын албанд бүртгүүлэн, тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг эхний жилд бүрэн чөлөөлж, дараагийн хоёр жилд 75 хувиар хөнгөлнө.

15.

Энэ зүйлийн 14 дэх хэсэгт заасан үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих нөхцөл сул бүрдсэн аймгуудын төвөөс 100-гаас дээш километр алслагдсан сумдын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг эхний хоёр жилд бүрэн чөлөөлж, дараагийн жилд 50 хувиар хөнгөлнө.

16.

Энэ зүйлийн 13, 14, 15 дахь хэсэгт заасан хөнгөлөлтөд хамаарах аймаг, сумдын жагсаалтыг Засгийн газар батална.

17.

Энэ зүйлийн 13, 14, 15 дахь хэсгийн заалт тухайн аймгийн нутаг дэвсгэрт олборлох салбарын болон согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж байгаа, мөн санхүүгийн болон татварын тайлангаа нэгтгэн, төвлөрсөн журмаар төсөвтэй тооцоо хийдэг аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй.

18.

Энэ зүйлийн 5, 6, 11 дэх хэсэгт заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ийнхүү татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хуульд заасан хугацаа дуусахаас өмнө татан буугдсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид олгосон татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тэр хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

19.

Хийн түлшний салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын зөвхөн энэ үйл ажиллагаанаас олсон орлогын албан татварыг эхний 5 жилд бүрэн чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө

20.

Хараагүй, дүлий болон тулах эрхтэний гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан тахир дутуу хүн ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдад тахир дутуу хүний эзэлж байгаа хувиар хөнгөлнө.

21.

Программ хангамжийн бүтээгдэхүүн худалдан авагч аж ахуйн нэгжийн тухайн ажилд зарцуулсан хөрөнгийг албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцно.

8 дугаар зүйл.Албан татвар төлөх, тайлагнах журам
1.

Албан татвар төлөгч албан татварын хэмжээг нягтлан бодох бүртгэлийн улирал, жилийн тайлан тэнцлийг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр өөрөө тодорхойлж төсөвт төлнө.

2.

Албан татвар төлөгч тайлангийн жилд төлөх албан татвараа сар, улирлын хуваарийн дагуу сар бүр 25-ны дотор урьдчилан төлж, улирлын албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Улсын татварын албанд тушааж, албан татварын эцсийн тооцоо хийнэ. Жилийн 500000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлоготой албан татвар төлөгч нь албан татвараа дээрх хугацаанд багтаан улиралд нэг удаа төлж болно.

3.

Үл хөдлөх хөрөнгө, хувьцаа борлуулсны орлогод ногдох албан татварыг уг хөрөнгө, хувьцааг борлуулснаас хойш 10 хоногийн дотор төсөвт төлнө.

4.

Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 4, 6, 7-д заасан орлогод ногдох албан татварыг уг орлогыг олгож байгаа байгууллага, аж ахуйн нэгж суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ. Энэ тухай тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор улирал бүр өссөн дүнгээр, жилийн эцсийн тайланг дараа оны эхний сарын 10-ны дотор гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана.

9 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
1.

Энэ хууль 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

2.

Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлогод албан татвар ногдуулах заалтыг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.