Монгол Улсын хууль
Монгол Улсын Аюулгүй Байдлыг Хангах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Аюулгүй Байдлыг Хангах Тухай
1992-05-13, Улаанбаатар92-H-07
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
"Улсын аюулгүй байдал" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал хэвийн байх, Үндсэн хуулиар бататгасан төр, нийгмийн байгууллын аюулгүй оршин тогтнох нөхцөлийг хэлнэ.
"Улсын аюулгүй байдлыг хангах" гэж улсын аюулгүй байдлын асуудлаар төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн эрх бүхий байгууллага болон бусад байгууллага, албан тушаалтан, иргэний эрх, үүрэг, хариуцлагын нэгдмэл үйл ажиллагааг ойлгоно.
Улсын аюулгүй байдлыг хангахад хуулийг дээдлэх, үндэсний ашиг сонирхол, эв нэгдлийг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, төрийн нууцыг чандлан хамгаалах үндсэн зарчмыг баримтална.
Улсын аюулгүй байдлын эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
—
Улсын Их Хурал нь улсын аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлж, өөрийн бүтцийн зохих хэсгээр дамжуулан улсын аюулгүй байдлыг хангах төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаа, энэ хуулийн биелэлтийг хянан шалгана.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд улсын аюулгүй байдлыг хангах төрийн захиргааны төв байгууллагын ажилтай танилцаж, чиглэл өгнө.
Монгол Улсын Ерөнхий сайд нь улсын аюулгүй байдлыг хангах төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааг Засгийн газрын өмнөөс шууд удирдана.
Улсын аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэмт хэргээс сэргийлэх, түүний шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, энэ асуудлаар нутаг дэвсгэртээ байгаа улсын аюулгүй байдлыг хангах байгууллагад чиглэл өгнө.
Гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар нутаг дэвсгэртээ байгаа улсын аюулгүй байдлыг хангах байгууллагатай харилцан ажиллаж, шаардлагатай мэдээ, сэлтийг гаргаж өгнө.
Нутаг дэвсгэртээ байгаа улсын аюулгүй байдлыг хангах байгууллага, ажилтны ажиллахад орон нутгаас шаардагдах нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлнэ.
Үйлдвэр, албан газар, байгууллага улсын аюулгүй байдлыг хангах асуудлаар дараахь үүрэгтэй:
нийгэм, төрийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хууль тогтоомжоор тогтоосон журмыг сахин биелүүлэх;
нийгэм, хүн ам, эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй техник, бодис юмсын хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын аюулгүй ажиллагааг хангах;
тус тусын мэдэлд байгаа хуулиар тогтоосон төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хамгаалж, энэ асуудлаар тогтоосон журмыг сахиж биелүүлэх;
улсын аюулгүй байдлыг хангах байгууллага, ажилтнаас улсын аюулгүй байдлыг хангах асуудлаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
улсын аюулгүй байдлыг хангах асуудлаар өөрийн хууль ёсны үүрэгт хамаарах мэдээ сэлтийг улсын аюулгүй байдлыг хангах байгууллагад гаргаж өгөх.
Үйлдвэр, албан газар, байгууллага улсын аюулгүй байдлыг хангах асуудлаар дараахь эрхтэй:
хуулиар зөвшөөрөгдсөн асуудлаар улсын аюулгүй байдлыг хангах байгууллагаас зөвлөгөө авах;
төрийн зохих байгууллага, улсын аюулгүй байдлыг хангах байгууллагад санал, гомдол гаргах.
Монгол Улсын иргэн улсын аюулгүй байдлыг хангах асуудлаар дараахь үүрэгтэй:
хуулиар тогтоосон төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх;
улсын аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй аливаа үйлдэл, ажиллагааны тухай улсын аюулгүй байдлыг хангах байгууллагад цаг тухайд нь мэдэгдэх;
улсын аюулгүй байдлыг хангах байгууллагын ажилтнаас албан үүргээ шуурхай гүйцэтгэхэд нь шаардлагатай туслалцаа үзүүлэх.
Монгол Улсын иргэн улсын аюулгүй байдлыг хангах асуудлаар дараахь эрхтэй:
эрх ашгаа хамгаалуулахын тулд улсын аюулгүй байдлыг хангах байгууллагаас зохих туслалцаа, зөвлөгөө авах;
төрийн зохих байгууллага, улсын аюулгүй байдлыг хангах байгууллагад санал, гомдол гаргах.
Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар улсын аюулгүй байдлыг хангах байгууллагаас зохих туслалцаа авах буюу уул байгууллагад туслалцаа үзүүлэхээр хандаж болно.