Монгол Улсын хууль
Орлогыг Нь Тухай Бүр Тодорхойлох Боломжгүй Ажил, Үйлчилгээ Хувиараа Эрхлэгч Иргэний Орлогын Албан Татварын Хууль
Хүчин төгөлдөрОрлогыг Нь Тухай Бүр Тодорхойлох Боломжгүй Ажил, Үйлчилгээ Хувиараа Эрхлэгч Иргэний Орлогын Албан Татварын Хууль
1993-11-29, Улаанбаатар93-H-22
Энэ хуулийн зорилт нь орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй тогтоосон хөдөлмөрийн харилцаатай холбоогүйгээр төрөл бүрийн ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна.
Албан татварын хэмжээ 1. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй дараахь ажил, үйлчилгээ эрхлэгч иргэнд сар тутам дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулна: 2. Улс хооронд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ хийх тухай бүрд дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулна: 3. Автомашины суудлын хэмжээ, даац 2 ангилалд давхардсан тохиолдолд өмнөх ангиллаар тооцож албан татвар ногдуулна. 4. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил, үйлчилгээг нэг сар хүртэл хугацаагаар эрхлэх тохиолдолд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сард ногдуулах албан татварын хэмжээг тухайн сарын хуанлийн хоногт хувааж, дүнг ажил, үйлчилгээ эрхлэх хоногийн тоогоор үржүүлэн ногдох албан татварын хэмжээг тодорхойлно. 5. Аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээр тээвэр хийж байгаа бол урьдчилан төлсөн татварыг аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвараас суутгаж тооцно.
Ажил, үйлчилгээний төрөл
Албан татварын хэмжээ /төгрөгөөр/
Улаанбаатар
хотод
Дархан-Уул, Орхон айм- гийн төвийн сумдад
Бусад аймгийн
төвийн сумдад
Бусад газарт
А
1
2
3
4
1. Хот, сумын дотор автомаши-наар зорчигч тээврийн үйлчилгээ хийх:
1/ 4 хүртэл хүний суудалтай
автомашинаар
2/ 8 хүртэл хүний суудалтай
автомашинаар
3/ 15 хүртэл хүний суудалтай
автомашинаар
4/ автобусаар
6000
7500
10500
12000
5500
6500
9500
11000
3500
6000
8000
8000
2500
4500
6000
6000
2. Хот, сум, аймгийн хооронд зорчигч тээврийн үйлчилгээ хийх:
1/ 4 хүртэл хүний суудалтай
автомашинаар
2/ 8 хүртэл хүний суудалтай
автомашинаар
3/15 хүртэл хүний суудалтай
автомашинаар
4/ автобусаар
9000
11000
13000
15000
7000
9000
11000
13000
5000
7000
9000
11000
4000
5000
7000
9000
3. Хот, сумын дотор ачаа тээврийн үйлчилгээ хийх:
1/ 1 хүртэл тоннын даацтай
автомашинаар
2/ 1-3 тн-ын даацтай -“-
3/ 3-5 тн-ын даацтай -“-
4/ 5-8 тн-ын даацтай -“-
5/ 8-аас дээш тн-ын даацтай-“-
6/ трактораар
12000
14000
16000
18000
20000
8000
10000
12000
14000
16000
18000
6000
8000
10000
12000
14000
16000
4000
6000
8000
10000
12000
15000 2000
4. Хот, сум, аймгийн хооронд ачаа, тээврийн үйлчилгээ хийх:
1/ 1 хүртэл тн-ын даацтай
автомашинаар
2/ 1-3 тн-ын даацтай -“-
3/ 3-5 тн-ын даацтай -“-
4/ 5-8 тн-ын даацтай -“-
5/ 8-аас дээш тн-ын даацтай-“-
6/ трактораар
14000
16000
18000
20000
22000
10000
12000
14000
16000
18000
20000
8000
10000
12000
14000
16000
18000
6000
8000
10000
12000
14000
16000
4000
5. Уран зураг, баримал, сийл-бэр, бэлэг дурсгалын зүйл хийж худалдах
2400
2000
1600
1000
6. Бэлэг дурсгал, гоёлын зүйл,
төрөл бүрийн тоглоом хийх
3000
2000
1000
500
7. Алт, мөнгөний дархны үйлчилгээ хийх
16000
14000
12000
10000
8. Бэлэг дурсгалын зүйлд дурсгалын үг бичих, засал хийх
2400
2000
1000
200
9. Чимэглэлийн болон тасалгааны ургамал, цэцэг тарьж худалдах
1200
900
600
200
10. Автомашин болон тээврийн бусад хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх
18000
16000
14000
12000
11. Радио, телевиз засварлах
6000
4000
2000
1000
12. Гэр ахуйн зориулалттай техник, багаж хэрэгсэл, эд хогшил засварлах
4500
3500
2500
1500
13. Цаг засварлах
3000
2000
1000
500
14. Барилгын засал чимэглэл, засвар, үйлчилгээ хийх
8000
6000
4000
2000
15. Багшлах, давтлага өгөх, дасгалжуулах
2000
1600
1200
1000
16. Бичгийн машинаар эх бэлтгэх
2400
2000
1600
300
17. Үсчин, гоо сайхны үйлчилгээ үзүүлэх
6000
4000
2000
1000
18. Ардын болон уламжлалт эмнэлгийн бариа засал хийх
6000
4000
2000
1000
19. Эмнэлгийн бусад үйлчилгээ
6000
4000
2000
1000
20. Байгалийн баялаг цуглуулж худалдах
2400
1800
1200
600
21. Гэрэл зургийн үйлчилгээ хийх
8000
6000
4000
2000
22. Захиалгаар кино зураг авах, дүрс бичлэг хийх
7000
6000
3000
1000
23. Видео киноны хальс төлбөртэйгээр ашиглуулах
8000
6000
4000
1000
24. Дууны бичлэг бүхий хальс төлбөртэйгээр ашиглуулах
2400
2000
1600
1000
25. Видео кино үзүүлэх
6000
4000
2000
1000
26. Төлбөрт тоглоом тоглуулах
12000
9000
4500
3000
27. Худалдаа хийх
6000
4000
2000
1000
28. Жижиг худалдаа /тамхи, бохь гэх мэт/ хийх
2400
2000
1600
600
29. Төрөл бүрийн хүнсний зүйл үйлдвэрлэж худалдах
6000
4000
2000
1000
30. Гутал засварлах
3200
2800
2400
2000
31. Гутал тослох
900
400
200
100
32. Ачаа тээш боох, ачиж буулгах, хүргэх үйлчилгээ хийх
2800
2000
1200
-
33. Ердийн хөсгөөр үйлчилгээ хийх
5000
3000
1500
1000
34. Малын арьс шир, ноос, ноолуур болон бусад түүхий эдийг зуучлан цуглуулж худалдах
8000
6000
4000
2000
35. Савхин болон бусад эдлэл будах
4000
2000
1000
500
36. Валютын худалдаа хийх
25000
15000
10000
5000
37. Видео, аудио бичлэг хуулж худалдах
10000
6000
4000
1000
38. Мэрэг төлөг үзэх
1200
1000
800
400
Ажил үйлчилгээний төрөл
Албан татварын хэмжээ /төгрөгөөр/
Замын-Үүд, Алтанбулаг боомтоор
Бусад боомтоор
1. Улс хооронд зорчигч тээврийн
үйлчилгээ хийх тухай бүрд:
1/ 4 хүртэл хүний суудалтай
автомашинаар
2/ 8 хүртэл хүний суудалтай -“-
3/16 хүртэл хүний суудалтай -“-
4/ автобусаар
10000
12000
14000
18000
6000
8000
10000
12000
2. Улс хооронд ачаа тээвэрлэх үйлчилгээ хийх тухай бүрд:
1/ 1-3 тн-ын даацтай автомашинаар
2/ 3-5 тн-ын даацтай -“-
3/ 5-8 тн-ын даацтай -“-
4/ 8-аас дээш тн-ын даацтай -“-
5/ трактораар
16000
18000
20000
22000
10000
10000
12000
14000
16000
4000
1. Албан татвар төлөгч нь тухайн нутаг дэвсгэрийн Үндэсний татварын албанд бүртгүүлж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан татварыг бэлнээр буюу бэлэн бусаар төлж, энэ тухай гэрчилгээ авна. 2. Албан татвар төлсөн тухай гэрчилгээний загварыг Үндэсний татварын ерөнхий газар батална. Албан татвар төлсөн тухай гэрчилгээнд албан татвар төлөгчийн эрхлэх ажил, үйлчилгээний нэр, ажил, үйлчилгээ эрхлэх хугацаа, төлсөн албан татварын хэмжээг тодорхой тусгасан байна. 3. Албан татвар төлөгч албан татвар төлсөн тухай гэрчилгээг ажил, үйлчилгээ хийх үед ажлын байр, тээврийн хэрэгсэлдээ ил тод байрлуулж, тогтоосон гудамж, талбайд болон хил, гаалийн боомтоор нэвтрэх үед биедээ авч явна. 4. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн 2. 4 дэх заалтад зааснаас бусад ажил, үйлчилгээнд ногдох албан татвар төлсөн тухай гэрчилгээ нь тухайн аймаг, нийслэл, сум, хотын нутаг дэвсгэр дээр хүчинтэй байна. 5. Албан татвар төлсөн тухай гэрчилгээнд заасан хугацааны ажил, үйлчилгээний орлогыг Хүн амын орлогын албан татварын хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 6-д заасан журмаар орлого, татвар тодорхойлох хуудсаар тооцох жилийн орлогын дүнд оруулахгүй. 6. Албан татвар төлөгч албан татвар төлсөн тухай гэрчилгээ авалгүйгээр ажил, үйлчилгээ эрхэлж, энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол түүнд татварын болон захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг 1994 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.