Монгол Улсын хууль
Монгол Улсын Онцгой Албан Татварын Хууль
Хүчин төгөлдөрМонгол Улсын Онцгой Албан Татварын Хууль
1993-01-21, Улаанбаатар93-H-01
Энэ хуулийн зорилт нь импортын болон эх орны үйлдвэрийн зарим бараанд онцгой албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Онцгой албан татварын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Энэ хуулийн дагуу онцгой албан татвар ногдох бараа импортолж, үйлдвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна.
Дараахь бараанд онцгой албан татвар ногдоно: 1/ бүх төрлийн согтууруулах ундаа; 2/ бүх төрлийн тамхи; 3/ 4/ Автобензин, дизелийн түлш. 5/ суудлын автомашин. 6/
1. 2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн барааны онцгой албан татвар тооцох үнэлгээг уг барааг үйлдвэрлэгчээс борлуулсан үнийг үндэслэн тодорхойлно. 3. Импортолсон болон борлуулсан барааны үнэ нь тодорхойгүй бол онцгой албан татвар тооцох үнэлгээг Сангийн сайдын тогтоосон журмын дагуу импортын барааны тухайд гаалийн байгууллага, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн барааны тухайд Үндэсний татварын алба тодорхойлно. 4. Онцгой албан татвар ногдох барааг үйл ажиллагааны хамаарал бүхий аж ахуйн нэгж, байгууллагад үндэслэлгүй доогуур үнээр борлуулсан бол онцгой албан татвар тооцох үнэлгээг хамааралгүй аж ахуйн нэгж, байгууллагад борлуулсан үнээр тодорхойлно. 5. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5-д заасан эх орны үйлдвэрийн бараа болон импортын барааны тогтоосон нэгжид онцгой албан татвар ногдуулна. 6. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд онцгой албан татвар ногдуулахдаа үйлдвэрлэгчээс борлуулсан хэмжээг үндэслэнэ.
Онцгой албан татварын хувь, хэмжээ 1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 4-т заасан бараанд дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна: *Онцгой албан татварыг ногдуулахдаа ам.долларын ханшийг тухайн өдрийн Монголбанкны тогтоосон ханшийг үндэслэнэ.” 2. Эх орны үйлдвэрийн хүнсний спирт, бүх төрлийн архи, дарсанд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг уг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ашигт ажиллагааны түвшин, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэглээний байдлыг харгалзан Засгийн газар 20 хүртэл нэгжээр хорогдуулж болно. 3. 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш улсын хилээр нэвтэрсэн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т заасан бараанд импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааран тонн тутамд дараахь хэмжээ /ам. Долларт шилжүүлснээр/-гээр онцгой албан татвар ногдуулна: 4. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасан импортын суудлын автомашинд түүний үйлдвэрлэгдэн гарснаас хойших хугацааг харгалзан автомашин тутамд дараахь хэмжээгээр /ам. долларт шилжүүлснээр/ онцгой албан татвар ногдуулна: 5. 6. 7. Эх орны үйлдвэрийн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварын дүнг хасч тооцно.
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр төрөл
Нэгжид ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам.долларт шилжүүлснээр/
Эх орны үйлдвэрийн бараа
Импортын бараа
1.Хүнсний спирт
литр тутамд 1.00
литр тутамд 10.00
2.Архи:
40 хүртэл хатуулагтай
40 ба түүнээс дээш хатуулагтай
Онцгой албан татвар шингэсэн үнэлгээнээс 80 хувь
литр тутамд 8.00
литр тутамд 10.00
3.Бүх төрлийн дарс
Онцгой албан татвар шингэсэн үнэлгээнээс 30 хувь
литр тутамд 1.50
4.Бүх төрлийн янжуур болон бусад тамхи
100 ширхэг тутамд 0.60
100 ширхэг тутамд 0.60
5.Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи
кг тутамд 0.30
кг тутамд 0.30
6.Пиво
литр тутамд 0.20
литр тутамд 0.20
7.Автобензин:
90 хүртэл октантай
90-ээс дээш октантай
тонн тутмаас 11.0
тонн тутмаас 12.0
8.Дизелийн түлш
тонн тутмаас 15.0
Хилийн боомт
Онцгой албан татварын хэмжээ /ам. доллараар/
Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/
Дизелийн түлш
90 хүртэл
90-ээс дээш
1. Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Бургастай, Тэс, Гашуун Сухайт
11. 0
12. 0
15. 0
2. Ханх, Ульхан майхан
17. 0
21. 0
19. 0
3. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг
38. 0
43. 0
48. 0
Үйлдвэрлэгдэн гарснаас
хойших хугацаа
Татварын
дүн
0-3 жил
500
3-аас 10 жил
1000
10-аас дээш жил
2000
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж экспортод гаргасан бараа
2/хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд олгосон спирт
3/гэрийн нөхцөлд энгийн аргаар нэрсэн шимийн архи
4/хамрын тамхи
5/гаалийн байгууллагаас зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний хувийн хэрэгцээний архи, тамхи.
6/газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан импортолсон автобензин, дизелийн түлш.
7/гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин /1-ээс илүүгүй/.
1. Импортын бараанд ногдох онцгой албан татварыг уг бараа Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага ногдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын хамт өөрийн дансанд оруулна. Компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, дизелийн түлш, автобензиний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна. Гаалийн байгууллага онцгой албан татварыг дансанд орсноос хойш 3 хоногийн дотор улсын төсөвт шилжүүлнэ. 2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд ногдох онцгой албан татварыг сар бүрийн 11,21 болон сарын сүүлчийн өдөр төсөвт төлж, тайланг дараа сарын 5-ны дотор Үндэсний татварын албанд тушаана. 3. 4. Эх орны үйлдвэрийн хүнсний спиртийг борлуулахдаа худалдан авагчид тусгай дугаар бүхий баримт бичиж өгөх бөгөөд түүний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална. 5. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж, борлуулсан архи, дарсанд онцгой албан татвар ногдуулахдаа уг согтууруулах ундаанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварыг энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан баримтыг үндэслэн хасаж тооцно.