Монгол Улсын хууль
Хараа Хяналтгүй Хүүхдийг Түр Саатуулах Тухай
Хүчин төгөлдөрХараа Хяналтгүй Хүүхдийг Түр Саатуулах Тухай
1994-07-08, Улаанбаатар94-H-14
Хараа хяналтгүйгээс амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй 16 хүртэлх насны, хаяг, эцэг эх, харгалзан дэмжигч нь тодорхойгүй хүүхдийг цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан 7 хоног хүртэл хугацаагаар түр саатуулж болно.
Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд хараа хяналтгүй хүүхдийг хүүхдийн буюу харгалзан дэмжих байгууллагад шилжүүлж болно.
Түр саатуулах байр нь хяналт хамгаалалттай, тусгайлан тогтоосон дэглэм, шаардлага хангасан байна.
Түр саатуулах байрны дэглэм, журмыг Засгийн газар тогтооно.
Энэ хуулийг 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.