Монгол Улсын хууль
Цахилгаан, Дулааны Эрчим Хүч, Нүүрсний Төлбөрийн Тухай
Хүчин төгөлдөрЦахилгаан, Дулааны Эрчим Хүч, Нүүрсний Төлбөрийн Тухай
1995-01-16, Улаанбаатар95-H-03
Цахилгаан, дулааны эрчим хүч, нүүрсээр хангах гэрээнд хэрэглэсэн цахилгаан болон дулааны эрчим хүч, нүүрсний үнийг хугацаанд нь төлөөгүй бол хангагч байгууллагын нэхэмжилсний дагуу хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын харилцах данснаас төлбөрийг шууд хийлгэх тухай нөхцлийг заана.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлбөрийн гүйлгээг цахилгаан, дулааны эрчим хүч, нүүрсээр хангах гэрээнд заасныг үндэслэн банкны байгууллага хийнэ.